Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Талын салхи-2018” олон улсын мото наадам эхэллээ

Б.Ану
2018 оны 6 сарын 9
iKon.MN

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9,10-ны амралтын өдөр зохион байгуулж байна.

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлж мөн парадыг нээж мотоцикл унасан юм.

 

Мотоциклчид төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдөлсөн бөгөөд тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдах юм байна.

 Мөн өнөөдөр орой Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой аж. 

Хоёр өдөр үргэлжлэх “Талын салхи-2018” олон улсын мото наадмын хөтөлбөртэй ЭНД дарж танилцаарай.

Өнөөдрийн арга хэмжээний фото сурвалжлага: 

(Зураг дээр дарж томруулж үзнэ үү)