Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "BMW"-ийн шинэ үзэсгэлэнгийн танхим ирэх онд нээлтээ хийнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Германы алдарт “BMW” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Bavaria Motors” компани шинээр баригдах үзэсгэлэнгийн танхимынхаа шав тавих ёслолын арга хэмжээг энэ сарын 14-нд хийлээ.

Арга хэмжээнд “Bavaria Motors” компанийн хамт олон,“BMW”-ийн Африк, Зүүн Европын бүс нутгийн төлөөллүүд оролцож, Монгол уламжлалын дагуу морин цагт шав тавьсан юм.

Шинээр баригдах үзэсгэлэнгийн танхим нь 2,200 м2 талбайг хамарсан, үзүүлэнгийн танхим, сервисийн хэсгээс бүрдсэн 2 давхар барилга байхаар төлөвлөгджээ. Тус үзэсгэлэнгийн танхим нь “BMW”-ийн олон улсын стандартын дагуу баригдаж, 2019 оны тавдугаар сард ашиглалтад орох юм байна.

“Bavaria Motors” компани нь автомашин болон сэлбэг хэрэгсэл борлуулах, засвар үйлчилгээний чиглэлээр 2016 онд байгуулагджээ. Тус компани нь Naran Motors компанитай ямар ч хамааралгүй, тусдаа үйл ажиллагаа явуулдаг, BMW-ийн Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч гэдгийг энэ үеэр зохион байгуулагчид онцолж байлаа.

Ирэх онд нээлт хийх үед BMW-ийн бүх загварууд Монголд орж ирсэн байх болно
 
Гэрэл зургийг mpa.mn

"Bavaria Motors" ХХК-ийн Ерөнхий менежер Б.Мөнх-Амгалан "Үзэсгэлэнгийн танхим нь BMW группын олон улсын стандартын дагуу баригдах бөгөөд үүнд автомашины худалдаа эрхлэхээс гадна, борлуулалтын дараах засвар үйлчилгээ, дагалдах сэлбэг хэрэгслийн худалдааг хийнэ. 

Түүнчлэн, BMW-ийн lifestyle буюу бэлэг дурсгал, дагалдах хэрэгслүүд худалдаалагдана. Ирэх онд нээлт хийх үед BMW-ийн бүх загварууд Монголд орж ирсэн байх болно" гэв.

"Монголд найдвартай, мэргэжлийн, үнэнч түнштэй болсондоо баяртай байна"
 

“BMW”-ийн Африк, Зүүн Европын бүс нутгийн Борлуулалт хариуцсан захирал Конрад Баумгартнер "BMW-ийн нэрийн өмнөөс энэ чухал арга хэмжээнд оролцож байгаадаа их таатай байна. Bavaria Motors Mongolia-ийн хамт олонд хамгийн сайн сайхан, цаашдын бизнест нь амжилт хүсэж байна. 

Монголд найдвартай, мэргэжлийн, үнэнч түнштэй болсондоо ч баяртай байна. BMW брэндэд оруулсан хөрөнгө оруулалтыг нь үнэлж байгаа. 

Монголын зах зээлд эргэн ирсэндээ бид их баяртай байгаа. Монголын хэрэглэгчид BMW-д их үнэнч байдаг. Бид та бүхэнд BMW-ийн хамгийн шилдэг загваруудыг санал болгохын зэрэгцээ, хамгийн сайн борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна. Мэдээж хэрэг BMW-ийн бүх загваруудыг танилцуулна. Ирэх онд үзэсгэлэнгийн танхимын нээлтийг хийх үеэрээ X7 загвараа танилцуулна. Мөн хамгийн сүүлийн үеийн стандартыг хангасан үзэсгэлэнгийн танхим нээхээр төлөвлөөд байна" гэв.

"Х3, Х4, Х5, Х7 загварууд Монголын зах зээлд тохирно гэдэгт итгэлтэй байна"
 

“BMW”-ийн Африк, Зүүн Европын бүс нутаг хариуцсан менежер Виктор Эйзенбраун "Бид Монгол Улсад BMW-ийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ дахин нэвтрүүлж байна. Монгол бол манай бүсийн 11 дэхь зах зээл. Өнөөдөр энэхүү гайхалтай ёслолд оролцож байгаадаа маш их баяртай байна. Ирэх жил BMW-ийн үзэсгэлэнгийн танхим хэрэглэгчдэдээ үүдээ нээх болно

Бид бүхэн Монгол дахь түнш Bavaria Motors-той хамтран хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх болно. Монголын зах зээлээс өндөр хүлээлттэй байгаа. Нэн ялангуяа, Х төрлийн загварын хүлээлт өндөр байгаа. Х3, Х4, Х5, Х7 загварууд Монголын зах зээлд тохирно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Та бүхэн "Bavaria Motors" компанитай 75118866 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
 
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.