Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын Топ ААН-ийг шалгаруулан өргөмжлөл гардуулах ёслол 2017.04.27-ний өдөр төрийн ордонд болж өнгөрлөө.
Энэ жил 16 дахь удаагаа болж буй уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн гаргасан байдаг.
Хүнд даацын машин механизм нийлүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг Монгол дахь хамгийн том гэгддэг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК 12 жилийн турш ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч байсан бөгөөд 2017 онд 20-рт жагслаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!