ФОТО: Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Өнөөдөр аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр.
Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.
Ялалтын түүхт ойн өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваа болон албаныхан, ОХУ-ын Элчин сайдын яамныхан, манай улсад ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө гэж БХЯ-наас мэдээллээ.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
