Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

“BARILGA EXPO 2018” орон сууц, ногоон барилгын үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Барилгын салбарын хамгийн олон оролцогч, хамгийн олон үзэгчтэй, Ногоон хөгжлийг дэмжигч “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагийн Орон сууц, ногоон барилгын үзэсгэлэн 2018 оны 05 дугаар сарын 04-нөөс 06-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байна.

Бүтээн байгуулагчдаа дэмжиж, тэдний төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах зорилготой тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар “Барилга.МН”, хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Ерөнхий ивээн тэтгэгчээр “Монцемент Билдинг Материалс”, ерөнхий ивээн тэтгэгчээр “Номин Констракшн Девелопмент Групп” ХХК ажиллаж байна.

Үзэсгэлэнд шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, эрчим хүчний хэмнэлттэй барилгын дэвшитэт технологи нэвтрүүлэгчид, ногоон барилгын материал нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллага, амины орон сууц барьдаг гээд 100 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.

Иргэд та бүхэн Орон сууц, ногоон барилгын үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр шинэ орон сууцнуудын үнэ ханшийг харьцуулан харж хүссэн сонголтоо хийхийн зэрэгцээ, ипотек болон компанийн хувь зээл, банкны зээлийн үйлчилгээний талаарх мэдээлэл авч, шинэ дэвшилтэт техник технологитой танилцангаа амины орон сууц хэрхэн барих тухай олон талын зөвлөмжийг авах боломжтой юм.

Үзэсгэлэнгийн үеэр явагдах сургалт, семинарууд

/Үнэ төлбөргүй/

Үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, үйлдвэрлэгчид, импортлогчид, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид дараах хуваарийн дагуу уулзалт семинар, хэлэлцүүлэг явуулах юм. Барилгын салбарын олон талын мэдлэг мэдээлэл өгөх эдгээр семинарт суух эрх бүх хүнд нээлттэй шүү.

“BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагийн хөтөлбөр, семинарууд:

 
 

Оролцогч компаниудын зарласан хөнгөлөлт урамшуулал, сугалаат худалдаа

Оролцогч компаниудаас зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэдэд зориулан тусгай хөнгөлөлт, урамшууллыг зарлаад байна. Үзэсгэлэнд оролцож байгаа орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид ихэвчлэн урьдчилгаа төлбөрийн шатлалаас хамаарсан урамшууллуудыг зарлажээ. Байр авах гэж байгаа иргэд үзэсгэлэнд ирээд компанийн хувь зээл гаргаж буй төсөл хэрэгжүүлэгчдээс ч сонгох боломжтой юм.

Тухайлбал, дэвшилтэт технологиор иргэдийнхээ аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж буй “Santo Smart Apartment” хотхоноос урьдчилгаа төлбөртөө 50 саяас дээш төгрөг төлсөн эхний 30 худалдан авагчдаа автомашины дулаан зогсоол бэлэглэх онцгой урамшууллыг зарлажээ.

Мөн “Хүрд өргөө” хотхоныхон орон сууц захиалгын төлбөрийн нөхцөл болон төлбөр төлөх хугацааг 10-100 хувь хүртэл зургаан шатлалд хувааж, тус бүр 3.8-17.3 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөөд байна. 

Тэгвэл “NCD Group” ХХК нь “Garden City” хотхондоо “5 од” урамшуулал зарлаж, байр захиалагч бүх худалдан авагчдаа Chevrolet Camaro автомашины супер хонжвортой сугалаанд оролцох эрхийн бичгээр шагнаж байгаа юм. Тус хотхоны эхний ээлжийн 6 орон сууцны ердөө 184 айлын дунд энэхүү сугалаа явагдах тул азтан болох магадлал маш өндөр байх ажээ.

Мөн “Бүтээгч трейд” ХХК шинээр баригдсан орон сууцныхаа м.кв талбай тутмын үнийг 100 мянган төгрөгөөр хямдруулж байгаа бол “Улаанбаатар Пропертиз” ХХК нь Grande Villa хотхондоо 30 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн худалдан авагчиддаа үнийн дүнгээс хамааруулан м.кв тутамд нь хөнгөлөлт үзүүлж бэлэг барьж байна. Түүнчлэн “Фүжи констракшн” ХХК байрны урьдчилгаа төлбөрийг 30 хувь төлбөл 3 хувь, 40 хувь төлбөл 4 хувиар хямдруулах гэх зэргээр шаталсан үнийг санал болгожээ.

“March Construction” ХХК нь зөвхөн үзэсгэлэнгийн үеэр захиалга өгсөн худалдан авагчиддаа Polaris Apartment хотхоныхоо орон сууцнуудыг ашиглалтад орох хугацаанаас хамааруулан 20-50 хүртэл хувийн онцгой хямдралыг зарлаж байна. Орон сууцны хоёр хотхоноо иргэдэд таницуулан оролцож буй “Moncon Properties” компани “Comfort” хотхоныхоо эхний 30 захиалагчид урьдчилгаа 30 хувийн төлбөрийг нэг жилийн дотор хуваан төлөх боломжоор хангаж байна. Мөн "Баян хүрээ" хотхоноос төлбөрийн нөхцөлөөс хамаарсан гурван шатлалт хөнгөлөлт зарлаж, 50-100 мянган төгрөгийн хямдрал үзүүлэх аж.

Тэгвэл “Элизабет” хороолол орон сууцныхаа м.кв тутмын үнийг 100-150 мянган төгрөгөөр хямдруулахаар болжээ. Мөн төлбөрийн нөхцөлөөс хамааруулан цахилгаан бараа бэлэглэхээр зэхсэн байна. Харин хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгалийн цэвэр түүхий эд ашиглан үйлдвэрлэсэн бүх төрлийн тавилгынхаа үнийг “Cilek Mongolia”-гаас 20-30 хувиар хямдруулж байгаа шүү.

Энэ мэтчилэн зөвхөн үзэсгэлэнгийн цөөхөн өдрүүдэд оролцогчдын зүгээс тусгайлан зарласан бэлэгтэй, урамшуулалтай, хөнгөлөлттэй, сугалаатай худалдаа явагдах гэж байна шүү. 

Урин цаг ирсэн энэ л өдрүүдэд бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх гэж буй хувь хүн, байгууллагууд болон байшин, орон сууц, үл хөдлөх хөрөнгөндөө өнгө нэмэхээр төлөвлөсөн хэн бүхэнд хэрэгтэй мэдээллээ нэг дороос авах бүхий л боломжийг бүрдүүлсэн Ногоон хөгжлийг дэмжигч “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагт та бүхнийг урьж байна.

“BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагийн зохион байгуулах хороо

Мэдээллийн дэлгэрэнгүйг 91000222, 96009169 дугаараас лавлана уу.

Вэб: www.barilgaexpo.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.