2018/07/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
04:00
S44
12°
05:00
S102
12°
06:00
S102
12°
07:00
S45
13°
08:00
S102
15°
09:00
S102
16°
10:00
S102
17°
11:00
S102
18°
12:00
S45
19°
13:00
S45
19°
14:00
S102
19°
15:00
S102
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Гандантэгчэнлин хийдэд жилд нэг удаа хаврын адаг сард Майдар эргэх их ёслол өнөөдөр боллоо.

МАЙДАР ЭРГЭХИЙН УЧИР

Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг. 

Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, баруун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн, ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг. Ийнхүү тус ёслолоор Майдар бурханы номын рашааныг хүртээх зан үйлийг хийдэг ба 5 их номын хүрдэн эргүүлэх лугаа уулзан учрахын билэг зохилдуулан бүх хуврага, түмэн олон, сүсэгтэн бүгд дагалдан ерөөл талбидаг уламжлалтай. Олуулаа хийсэн буяны үрд ард олон, хүн зон амгалан жаргалангаар цэнгэдэг жамтай.

Бидний хураасан буяны хүчээр даян дэлхий амар амгалан, ган зуд, газар усны аюулгүй, хүн ард эрүүл энх, эв найртай, элэг бүтэн, эд баялаг төгс болох болтугай. 

Мөн Улаанбаатарчуудыг ундаалагч Туул гол маань хэзээд үл тасарч, ус нь цэнгэг, бургас нь бүтэн, хайрга нь элбэг, загас нь харангадахгүй байх болтугай.


Эх сурвалж: МБШТөв Гандантэгчэнлин хийд

x