Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монос Эмийн Сан ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 30
Сурталчилгаа

Монос Группын харъяа МОНОС ЭМИЙН САН,  Монос Улаанбаатар ХХК  Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2017 оны “ТОП-100” аж ахуй нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаа 04 дүгээр сарын 27-нд амжилттай зохион байгуулагдлаа.

1991 онд Монголын хамгийн анхны хувийн хэвшлийн эмийн сан болон байгуулагдаж байсан МОНОС эмийн сан 27 жилийн турш эм, эрүүл мэндийн салбараа манлайлан амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Монос эмийн сан нь нийслэл болон хөдөө орон нутагт хамгийн өргөн сүлжээ бүхий үндэсний эмийн сан болон өргөжин шинэ шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

  • Анхны фарммаркет буюу өөртөө үйлчлэх эмийн сан
  • Анхны ахмадын эмийн сан
  • 1800-1883 эрүүл мэндийн лавлах утасны үйлчилгээ
  • Монос гишүүнчлэлийн картын систем
  • Онлайн худалдааны www.Emonos.mn сайт зэрэг

Монголдоо анхдагч тодотголтой шинэлэг үйлчилгээ болгоныг нэвтрүүлэн амжилттай ажиллаж НӨАТ-ын 5,487,351 ширхэг баримт хэвлэсэн дүнгээр 4-р байранд, Групп компаниар 7-р байранд шалгарсан нь 27-н жилийн түүхтэй МОНОС-чуудын хичээнгүй зүтгэлийн үр дүн юм.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эрхэм хүндэт үйлчлүүлэгч болон харилцагч та бүхэндээ БАЯРЛАЛАА.

 
www.mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.