Амьдралын хэв маягаа дагаад нийслэлчүүд ая тух, үзэгдэх орчин сайтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах хүсэлтэй болсон нь сүүлийн жилүүдэд баригдаж байгаа орон сууцнуудын өнгө төрхөөс харж болохоор болжээ.
Дэлхийн хөгжил дэвшилтэт технологиороо тэргүүлэгч орнуудын барилгуудтай эн зэрэгцэх чанартай “Суруга Монгол” компанийн шинэхэн ашиглалтанд орсон С5 орон сууцыг бид өнөөдөр онцолж байна.
Ингээд дөнгөж оршин суугчдаа хүлээж аваад байгаа С5 орон сууцны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахаар "Суруга Монгол" ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Б.Амарзаяатай уулзаж ярилцлаа.
-"Суруга Монгол" компани нь хэзээнээс Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?
-“Суруга Монгол” компани Японы 100 хувь хөрөнгө оруулалттай компани юм. 2002 оноос эхлэн Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2005 оноос эхлэн оршин суугчдынхаа тав тух аюулгүй амьдрах нөхцөл боломжийг дээд зэргээр хангасан бүрэн угсармал хийцтэй, газар хөдлөлд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй “Жапан таун” C1, C2, C3, C4, C5 (нийт 600 орчим өрхтэй) орон сууц хороолол, мөн Хан-Уул дүүрэгт байрладаг Орчлон 2 дугаар сургуулийн барилга болон Олон улсын сургуулийн барилга, "Total" 10 давхар бүрэн шилэн фасад бүхий оффис барилгуудын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэн ашиглалтанд оруулаад байна.
-Танай барилгууд бүгд Япон технологиор баригддаг уу? Онцлог нь юу вэ?
- Тэгж ойлгож болно. Өөрөөр хэлбэл манай төслүүдийн төлөвлөлт, зураг төсөл, барилгын хийц, хяналт зэргийг Япон инженерүүд болон Япон улсад мэргэжил дээшлүүлсэн Монгол инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олон хийж гүйцэтгэдгээрээ онцлог юм.
Бид зөвхөн барилга бариад зогсохгүй угсармал бетон хийцийн үйлдвэр, модон хийц эдлэлийн үйлдвэр, авто зам, ногоон байгууламж зэрэг багуудыг зохион байгууулалтанд оруулж төслөө цогцоор нь гүйцэтгэдэг.
Барилгын хийцлэлийн тухайд нарийвчлан ярихад манай мэргэжлийн баг хамт олон барилгын төсөл, төлөвлөлтөө байгаль, цаг уурын аливаа эрсдэлүүдийг тооцон туршилт нарийн судалгааны үр дүнд, дам нуруу, хучилтын хавтан (кайзер арматур хэрэглэсэн хавтан) ,тагт, шал, шат зэрэг угсармал эдлэхүүнүүдийг өөрийн угсармал бетон хийцийн үйлдвэртээ үйлдвэрлэдэг. Үүнийгээ барилгын талбайд авчран угсарч хийдгээрээ онцлог. Энэхүү угсармал бетон хийцлэлийн давуу тал нь хийцлэл тус бүртээ даац болон газрын чичиргээний тооцоолон хийгдсэн байдаг тул барилгын насжилт байгалийн эрсдэлүүдийг даах чадвар маш өндөр. Гэхдээ энэ технологиор барилга барихад цаг хугацаа ихээхэн зарцуулж, үүнийгээ дагаад төсөвт өртгийн хувьд өндөр байдаг талтай.
Мөн орон сууц оршин суугчдын тав тухыг хангаж орон сууцаа тавилгажуулсан байдаг гэдгийг дурдах нь зөв байх. Бид барилгын доторх талбай ашиглалтыг нарийн тооцож оршин суугчдын хэрэглээ шаардлагад бүрэн нийцэх тавилгуудыг модон хийц, эдлэлийн үйлдвэртээ хийж угсран хийдэг.
Түүнчлэн дэд бүтцийн шугам сүлжээнүүдийг өөрийн хөрөнгө оруулалтаар шийддэг. Төвийн шугам сүлжээгээ шийдэж, орон сууцны менежмент болоод борлуулалтын дараах үйлчилгээнд жишиг тогтоон оршин суугчдын тав тухыг дээд зэргээр хангаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээл дээр хадгалах цаашлаад нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилладаг.
Энэхүү ажлын үр дүнд бидний хийсэн судалгаагаар сүүлийн 5 жил манай хорооллын орон сууцнуудын түрээсийн болон борлуулалтын үнэлгээ нь хамгийн тогтвортой бөгөөд аажмаар өсөх хандлагатай байгаа нь харагдаж байгаа юм. Үүнийг бид баяртайгаар хүлээн авч улам хичээн ажилладаг гэж хэлж болно.
-Хамгийн сүүлд танайх ямар барилга ашиглалтанд оруулаад байна?
- Өнгөрсөн оны аравдугаар сард Жапан таун C5 орон сууцыг ашиглалтанд оруулаад байна. Энэ орон сууц маань 16 давхар 92 айлтай. 2-16 давхартаа оршин суугчид амьдрахаар төлөвлөгдсөн бол нэгдүгээр давхартаа оршин суугчдадаа зориулсан фитнесс, хүүхдийн тоглоомын өрөө, кофе шоп, түүнчлэн хүүхдийн цэцэрлэг, хүнсний дэлгүүр, ресторан гэх мэт олон төрлийн үйлчилгээний газрууд байрлахаар төлөвлөгдсөн. Бидний өмнөх орон сууцны төслүүдэд үйлчилгээний хэсэг байгаагүй. Энэ төслийн маань давуу тал нэг давхартаа үйлчилгээний газартай байгаа нь давуу тал юм.
Бид барилгын материаландаа маш олон шалгуур тавьж ашигладаг. Өөрөөр хэлбэл тухайн материал нь чанарын стандарт хангасан, гол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанартай бүтээгдэхүүн ашиглахыг нь илүүд үзэн сонголтоо хийдэг. Танд илүү ойлгомжтой тайлбарлах үүднээс хэрэглэсэн материал болон өрөөнүүдийн талаар нэг бүрчлэн танилцуулъя.
Орон сууц нь хөндий шалны системтэй. Энэ нь дуу чимээг доод айлруу нэвтрүүлэхгүй зориулалттай хийц юм. Өөрөөр хэлбэл үндсэн цутгуур шалнаас дээш 20 хүртэлх см-ийн өндөртэй, резинэн хөлтэй. Айл бүрд хөндий шал, хөндий таазыг хийснээр цаашид засвар үйлчилгээ болон өрөөн дотор өөрчлөлт оруулах үед, инженерийн шугам сүлжээнд гэмтэл гарч засварлах үед барилгын үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр зөвхөн шаардлагатай хэсгүүдийн онгойлгон хийхэд л хангалттай тул цаг хугацаа төсөв хэмнэх давуу талтай.
Харин айл бүрийн үүдний шал байгалийн гаралтай чулуун шалан хийцлэлтэй. Энэ хэсгийн шалны доогуур төвийн дулааны шугамыг оруулж өгсөн учраас өвлийн улиралд шал доороосоо халж гэртээ орж ирээд гутлаа тайлах үед шал дулаан таатай мэдрэмж төрүүлдэг. Мөн хивсэнцэртэй болон паркетэн шалтай өрөө хооронд шалны өндрийг тооцоолон тохируулж хийсэн учраас ямар нэгэн босго шилжилт байхгүй гэдгээрээ давуу талтай юм.
Өрөө хоорондын болон айл хоорондын хана дуу чимээ хамгийн өндөр тусгаарлах инженерийн тооцооллоор хийгдсэн. Хана болон таазны обой бүгд Японы Сангэцү брэндийн бүтээгдэхүүнийг сонгон хийсэн. Тухайн обойны онцлог нь тамхины болон хоолны утааны үнэр шингээдэггүй. Түүнчлэн обойг оршин суугч хүсвэл 10 хүртэлх давхаргаар эмульсдэж, өнгө өөрчлөх угааж цэвэрлэх боломжтой.
Барилгын нэгдсэн агааржуулалтын систем нь гаднах тоосонцрыг шүүх шүүлтүүртэй. Айл болгон бүх өрөөндөө нэмэлтээр агаар цэвэршүүлэгч, кондишн тавих боломжтой байхаар тооцоолж ханын нүхжилт, суурилах ханын хүчитгэл, разетка зэргийг хийж өгсөн байдаг.
Өрөөнд нэмэлт агааржуулалтын систем тавихад зориулагдсан кондишны гадна сэнсийг байрлуулах 16-24м2 бүхий тагттай. Мөн тагтан дээр Япон улсын гал, усны аюул гарах үед ашиглах эвхдэг аюулгүйн шаттай.
Орон сууцны В1 давхарт айл бүрт 1-2 машины зогсоол оногдохоор тооцоолон хийгдсэн авто зогсоолтой. Авто зогсоолын автомат хаалгыг Германы Hoermann брэндээр тоноглосон. Байгалийн гамшигт үзэгдэл, гал усны аюул тохиолдоход авто зогсоолоос шууд гадагш гарах аюулгүйн нэмэлт гарцтай.
/Зураг дээр дарж томруулж харах боломжтой/
Шилэн фасат бүхий том цонх нь орчны харах байдлыг сайжруулж нарны гэрлийн тусгалыг нэмэгдүүлсэн. Мөн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг тооцоолж цонхыг тусгай түлхүүр бүхий цоожлогчоор цоожилж онгойлтыг багасган хязгаарлаж өгсөн төдийгүй нарны хэт ягаан туяанаас хамгаалагдсан.
Энэ өрөөнд унтлагын хэсэг, хувцасны өрөө, ариун цэврийн өрөө нэг дор багтана. Хувцасны өрөө нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Мастер унтлагын өрөөний ариун цэврийн өрөө байрны хэмжээнээс хамаарч 1-2 угаалтууртай байна.
3-4 өрөө байранд хүүхдийн өрөө 1-2 байна. Хананд нь хувцасны шкаф, шүүгээг суурилуулж өгснөөр нэмэлт хувцасны шүүгээ тавих шаардлагагүй болгосон. Мөн шаланд нь Япон улсын Сангэцү брэндийн хивсэнцэртэй. Тухайн хивсэнцрийн хог хаягдлыг ахуйн тоос сорогчоор бүрэн авах боломжтой, шавьж хорхой үрждэггүй, зөөлөн резинэн суурьтай тул хөл нүцгэн гишгэхэд зөөлөн, таатай мэдрэмж өгөх онцлогтой.
/Зураг дээр дарж томруулж харах боломжтой/
Гал тогоог “Суруга Монгол” ХХК-ний зураг төсөл төлөвлөлтийн дагуу Герман улсад үйлдвэрлэсэн Nobilia брэндийн тавилгаар тохижуулсан. Мөн нэмэлтээр Германы Мiele брэндийн цахилгаан хэрэгсэл болох плитка, хиншүү сорогч зэргээр тоноглож өгсөн. Гал тогооны тавилга байгалийн чулуун тавцантай бөгөөд нэмэлтээр аяга таваг угаагч болон шарах шүүгээг суулгаж болохоор тооцоолж хийсэн.
Температур шаардахгүйгээр хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүн болон гал тогооны овор хэмжээ ихтэй сав суулгыг ч агуулах боломжтой.
/Зураг дээр дарж томруулж харах боломжтой/
Байр болгон 3 ариун цэврийн өрөөтэй: зочны, мастер унтлагын өрөөний, хүүхдийн өрөөний г.м.
Бүх байрнуудын хүүхдийн ариун цэврийн өрөө нь угсармал ваннаар тоноглогдсон байдаг. Энэ системийн давуу тал нь хана, тааз, шалтайгаа нэг бүтээгдэхүүн тул ус чийг гадагшаа алдахгүй цэвэрлэхэд хялбар бүтээгдэхүүн юм. Мөн сантехникийн тоноглолууд болох угаалтуур, холигч, суултуур, биде зэрэг нь Япон улсын Toto брэндээр, бүх өрөөний гэрэлтүүлэг нь Panasonic брэндийн LED гэрэлтүүлгээр тоноглогдон хийгдсэн.
Энэ өрөөнд угаалгын машинаа суурилуулж, хувцсаа угаах, хатаах, индүүдэх, хадгалах зориулалттай. Угаалгын машины дуу чимээг бусад өрөөнд сонсогдохоос хамгаалж тусгаарлах хаалгатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!