Өдөрт 100 гаруй TOYOTA автомашинд засвар үйлчилгээ үзүүлж байна
Дэлхийн брэнд Toyota-ийн албан ёсны дилер Таван Богд ХХК-ийн Toyota-ийн засвар үйлчилгээний төв үйл ажиллагаагаа эхлүүлээд даруй 3 жил болжээ.
Энэ хугацаанд Монгол улсын хэмжээнд байгаа 250,000 гаруй Toyota болон Lexus загварын автомашинуудын 51,000 автомашинд Тоyota–ийн стандартын дагуу найдвартай засвар, үйлчилгээ, баталгаат сэлбэгийн үйлчилгээ үзүүлжээ.
3 жил гэдэг хүмүүний амьдралтай харьцуулахад богино хугацаа ч нэгэн сэтгэл, хандлагаар нэгдсэн баг хамт олны хувьд сурч хөгжин, мэргэшихэд чамлахааргүй их хугацаа билээ.
Борлуулалт, засвар, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхсайхан
Таван Богд ХХК-ийн Toyota-ийн засвар үйлчилгээний төв нь дэлхийн аль ч улсын Toyota-ийн засвар үйлчилгээний төвд үйлчлүүлж байгаатай адил үйлчилгээг үзүүлдэг.
Автомашиныхаа эрүүл мэндэд анхаардаг Toyota, Lexus автомашин эзэмшигч та бүхнийг Замын Цагдаагийн Газрын баруун талд байрлах Таван Богд ХХК-ийн Тoyota Албан ёсны засвар үйлчилгээний төвд очоод үз. Бусдыг тэдэнд даатгахад болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
