Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Германы алдарт аксессуарын “I am” брэнд Монголд албан ёсны нээлтээ хийлээ!

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 9
Сурталчилгаа

Нано Фэшн ХХК нь Германы Beeline группын загварлаг гоёл чимэглэлийн брэнд болох “I am”-ийг албан ёсны франчайз эрхтэйгээр Монголдоо оруулж ирж энэ сарын 6-ний өдөр Хүннү моллын 1 давхарт нээлтээ хийлээ.

“I am” нь жижиг зүйлс амьдралыг гайхалтай болгодог гэдэгт итгэдэг, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд зориулсан гоёл чимэглэлүүдтэй, энгийн хувцсыг гайхалтай хувцаслалт болгох, төгс дүр төрхийг бүрдүүлэгч брэнд юм.

Хэзээ ч хуучирдаггүй сонгодог загваруудыг орчин үеийн чиг хандлагатай хоршуулсан загвартай уг брэнд нь гоёл чимэглэлээс гадна цаг, нарны шил, цүнх, түрийвч, малгай, ороолт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн гаргадаг.

“I am” нь дотроо TOSH гэсэн премиум коллекцитой. Энэ коллекци нь бусдаасаа илүү элегант, сонгодог загвартай, чанартай байдгаараа онцлогтой.

Нээлтийн үеэр үзэсгэлэнт модель охидууд маань “I am” брэндийн гоёл чимэглэлийг зүүж гоёсон нь тун ч гоёмсог хараа булаам харагдаж байсан.

Шинэхэн ирсэн бараанууд маань ч бүсгүйчүүдэд маань их таалагдан сонголтоо уралдан хийж байсан ба залуучууд маань мөн эхнэртээ, найз бүсгүйдээ дутахааргүй сонголт хийж байгаа харагдсан .

Ингээд та бүхнийг Хүннү Молл-ын 1 давхарт шинэхэн нээгдсэн “I am” брэнд дэлгүүртээ урьж байна.

Брэндийн тухай товч танилцуулахад


Герман улсын BEELINE Групп нь 1990 онд анх үүсгэн байгуулагдаж анхны брэнд болох “SIX”-ийг 1998 онд нээн, 4 жилийн дараа “I am” брэндийг нээсэн түүхтэй. Ийнхүү 18 жилийн гоёл чимэглэлийн зах зээлийн туршлагатайгаар BEELINE групп нь дэлхийн 53 оронд 360 гаруй франчайз дэлгүүрүүдтэй, 4600 гаруй ажилчидтай болон өргөжсөөр байна. I am брэнд нь одоогоор дэлхий даяар нийт 26 оронд 180 гаруй дэлгүүртэй, 2000 гаруй гэрээт дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Нано Фэшн компани нь 2013 оноос хойш Испанийн алдарт MANGO, Германы гоёл чимэглэлийн SIX брэндийн дэлгүүрүүдийг албан ёсны франчайз эрхтэйгээр Монголдоо оруулж ирэн үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа ба ийнхүү 3дах брэндээ өлгийдөн авч байгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.