Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

СОНИРХОЛТОЙ СУДАЛГАА: Мөнгө, аз жаргал хоёр харилцан хамааралтай юу?

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мөнгөөр та аз жаргалыг худалдаж авч чадах уу?

Үүнийг хэн асууж буйгаас хамаараад урт хугацааны туршид маш олон хариултыг араасаа дагуулж буй. 

Тэгвэл энэ талаарх нэгэн сонирхолтой дүгнэлтийг орчуулан хүргэж байна. 


Мөнгө ба Аз жаргал

Хоёр зохиомол хүнийг жишээ болгон авч үзье. 

Нэг нь тэрбумтан Беф Жэзос гэх залуу, нөгөөх нь алтан дундаж гэгдэх Жил Смит бүсгүй. Хэрвээ энэ хоёр хүний хөрөнгийг хоёр дахин нэмбэл хэн нь илүү аз жаргалтай болох бол? 

Бэфийн хувьд дансан дахь мөнгө нь ихсээд аз жаргалтай болох магадлалтай ч тэр угаасаа л тэрбумтан учраас амьдралд нь нэг их өөрчлөлт гарахгүй. Харин Жил бүсгүйн хувьд дансан дахь мөнгө нь нэмэгдсэнээр өрөө төлөх, амьдралаа дээшлүүлэх зэрэг гэр бүлдээ эерэг өөрчлөлтүүдийг бий болгох боломжтой болно. 

Үүнээс харахад Жил мөнгөний тусламжтайгаар өөрийн амьдралаас мэдрэх аз жаргалыг нэг шат ахиулах боломжийг өөртөө бий болгож байна. 

Бусад орны үзүүлэлтийг харахад яг энэ таамаглал шиг дүр зураг харагдсан юм.  

Баримт дээр суурилсан үзүүлэлт

 
Image: Visual Capitalist

Графикаас харвал, улс бүрийн хувь хүний аз жаргалын индексийн түвшин нь ДНБ-тэй харилцан хамааралтай болохыг харж болно. Дэлхийн Банк болон 2017 оны Дэлхийн Аз Жаргалын судалгаан дээр үндэслэн дээрх хүснэгтийг гаргажээ. 

Тоон үзүүлэлтээс харахад мөнгө, аз жаргал хоёрын харилцан хамаарал нь эхэн үедээ маш хүчтэй байжээ. Дараагаар нь Масловын тодорхойлсон “Хүний хүсэл тэмүүллийн шат” гэж ойлголт гарч ирснээр энэ хоёрын хамаарлыг таамаглахад хүнд болж ирдэг. 

Ерөнхийдөө тухайн улсын нэг хүнд ногдох баялаг 10 - 20 мянган ам.доллар хүртлээ өсвөл хувь хүний аз жаргалын түвшин ч дагаад өсдөг​ байх нь. Хэрэв 30 -60 мянган ам.доллар хүртлээ хоёр дахин нэмэгдвэл мөнгө, аз жаргал хоёрын хамаарал тодорхой хэмжээнд байх хэдий ч хэлбэлзэх их байх магадлалтай. Энэхүү хэлбэлзлээс сонирхолтой үзүүлэлтийг харж болно.

Доорх бүс нутгууд

Доорх графикаас Латин Америк болон Ойрх Дорнодын улсууд дундаж шугамын хаана оршиж байгааг харж болно,

 
Image: Visual Capitalist

Латин Америкт хувь хүний аз жаргалын төлөв нь бидний таамагласан мөнгө, аз жаргал хоёрын харилцан хамаарлаас хамаагүй дээгүүр байна. 

Коста Рикаг авч үзэхэд нэг хүнд ногдох ДНБ нь 15,400 ам.доллар бөгөөд аз жаргалын хэмжүүр нь 7.14 гэсэн үзүүлэлттэй байна. Уулархаг бүтэцтэй байгалийн тогтоц, тухайн үндэстний соёл зэргээс хамаарч байна уу ямар ч байсан Коста Рика нь АНУ, Бельги, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хажууд аз жаргалын индексээрээ хамаагүй өндөр.  

Ойрх Дорнодын хувьд нөхцөл байдал мөн л эсрэгээрээ. Саудын Араб, Катар, Иран, Ирак, Йемен, Турк болон Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс аз жаргалын дундаж шугамын доор байрлаж байна. 

ДНБ нь 127 мянган ам.доллар байдаг Катар нь дэлхийн хамгийн баян улсуудын нэг хэдий ч аз жаргалын индексийн хувьд доогуур буюу 6.37 гэдэг үзүүлэлтэй байгаа юм. Үүнээс Ойрх Дорнодын улсуудын хувьд харилцан хамаарал нь маш их хэлбэлзэлтэй байгааг харж болно. 

Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират болон Оман зэрэг улс нь Катараас ДНБ-ий үзүүлэлтээрээ доогуур байдаг ч, илүү аз жаргалын үзүүлэлт өндөртэй улсууд. Оман улс нь Катарын нэг хүнд ногдох баялгийн гуравны нэгтэй тэнцэх баялагтай ч аз жаргалын үзүүлэлт нь өндөр буюу 6.85 байгаа юм. 

Хонгконг, Ирланд, Сингапур, Люксембург нь баян ч аз жаргалын үзүүлэлт доогуур. 

Тэгтэл Тайланд, Узбекистан, Пакистан зэрэг орны хувьд таамаглалаас өөр буюу аз жаргалын индекс нь ДНБ-тэйгээ харьцуулахад өндөр байгаа юм. 

Том графикаас мэдээллийн эхэнд тавьсан асуултын ул суурьтай, тоо баримт дээр тулгуурласан хариултыг харж болохоор байна. Юу гэхээр “Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болно. Гэхдээ маш хязгаарлагдмал түвшинд” гэж дүгнэжээ. 

 

Эх сурвалж: Visualcapitalist