Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: 2018 оны шинэ загварын AUDI Q7

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Porsche болон Bentley брэндийн албан ёсны дилерээр 2015 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллаж ирсэн  Старчейз Автомотив Лимитд ХХК үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлэн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн AUDI Брэндийн албан ёсны дилер болжээ.

Audi Улаанбаатар төвд өнөөдөр 2018 оны шинэ Q7 загварыг хэвлэлийнхэнд танилцуулах уулзалт боллоо. /Зураг дээр дарж торуулж үзнэ үү/

2018 оны шинэ Q7 загварын талаар Audi Улаанбаатар төвийн борлуулалтын менежер С.ЭнхбаярЦаг агаарын эрс тэс уур амьсгалд зориулсан тоноглолуудаараа Q7 загвар онцлог гэж хэлж болно.

Өвлийн нөхцөлд бүх суудал, хоёр толь, жолооны хүрд халдаг. Мөн бензин хөдөлгүүртэй учраас хурдан хугацаанд хална. Зуны халуун хуурай цаг уурт тохируулан машины заал хурдан сэрүүцдэг байх шийдлийг бас оруулж өгсөн.

Мөн хөдөөгийн бартаат замд зориулсан хий амортизатортой, кузовоо автоматаар дээш өндөрлөдөг, дөрвөн дугуй дөрвүүлээ маажих, хөтлөх үйлдэлтэй. Аюулгүй байдлыг хангах үүднээс Q7 загвар маань шөнийн дурантай болсон. Гэрэлтүүлэггүй хөдөөгийн замд үхэр, мал машины гэрэлд харагдахгүй байх тохиолдол бий. Тэгвэл шөнийн дуран тодорхой хэмжээний зайнаас замд байгаа биеийн дулааныг мэдэрч, хянах самбар дээр мэдээлэл гаргаж, жолоочид хурдаа хасах, бартааг тойрч гарах боломжоор хангана” гэв.

2018 оны Q7 загварын хувьд аюулгүй байдал болон энтертайнмент тоноглолоороо бусдаасаа илүү "гэрэлтэж" байна. Энэ загварын автомашины хувьд үйлдвэрээсээ Audi pre sense хотын жолоодлогын туслах системтэйгээр гарчээ. Энэхүү систем нь хөдөлгөөнд оролцож байгаа автомашин тээврийн хэрэгсэл унадаг дугуй, мөн явган зорчигчдыг ч хянаж байх бөгөөд жолоочид анхааруулах дохио өгөх мөн онцгой тохиолдолд тоормосны системийг ажиллуулж автомашиныг зогсоох үйлдэл үзүүлдэг систем юм байна.

Энэхүү Luxury SUV авто машины сонирхол татах бас нэг зүйл нь  Audi Virtual Cockpit буюу 12,3 инчийн хянах дэлгэц юм. Уг дэлгэц дээр та автомашины хурд, хэмжүүрүүд гээд бүх мэдээллүүдийг харахаас гадна, цахим хөтөч болон аудио удирдлагуудыг ч мөн эндээ харах мөн удирдах боломжтой. Мөн жолоочийн баруун гар доор ойрхон байрлах MMI мэдрэгч нь гар бичвэрийг таних технологитой тул та заавал дэлгэц дээр дарж тохируулах эсвэл keyboard ашиглах шаардлагагүй хурууныхаа өндгөөр хайх зүйлээ бичээд л олох боломжтой болсон гэсэн үг юм.   

Старчейз Автомотив Лимитд  компанийн хувьд AUDI авто машиныг Монголын зах зээлд танилцуулахаас гадна баталгаат засвар үйлчилгээ, оригинал сэлбэг нийлүүлэлт гэх үйлчилгээг AUDI стандартын дагуу үзүүлж байна. Сэлбэг хэрэгслийг агуулахад бэлэн байлгахын зэрэгцээ  захиалгаар хамгийн ойрын Сингапур дахь AUDI сэлбэгийн агуулахаас 2-3 долоо хоногийн хугацаанд нийлүүлэх боломжтой аж. Мөн харилцагчийн хүсэлтээр нэн яаралтай сэлбэгийг DHL-р нийлүүлэх боломжтой юм байна. AUDI Брэндийн албан ёсны дилерын "AUDI Улаанбаатар төв" нь загвар бүрийг бэлэн байлгахаас гадна хувь хүний сонголтоор хүссэн өнгө, тоноглолоор тусгайлан захиалга авч нийлүүлэх ажээ.

AUDI Улаанбаатар төвийн Үзэсгэлэнгийн танхимд 2018 оны шинэ Q7, Q5 загварууд бэлэн байна

AUDI Улаанбаатар төвийн Үзэсгэлэнгийн танхимд одоогоор 2018 оны шинэ Q7 болон Q5 загварууд бэлэн байгаа бөгөөд удахгүй A6, A4 загварууд ирэх юм байна.  Мөн хэрэглэгчийн хүссэн загварын автомашиныг захиалан авчрах боломжтой гэв.

AUDI Улаанбаатар Төвийн  Үзэсгэлэнгийн Танхимд бэлэн байгаа Audi Q5 цуврал нь 2008 оноос эхлэлтэй бөгөөд бага оврын гэсэн хэрнээ тансаг зэрэглэлийн, туулах чадвар өндөр хурд хүчтэй энэхүү автомашин 2009 онд худалдаалагдаж эхэлсэн юм.  

2018 оны Q5 загварын хувьд аюулгүй байдлын орчин үеийн олон шийдлүүдтэй. Жишээ нь 85км/ц хүртэлх хурдтай явж байхад явган зорчигч болон хөдөлгөөнд оролцож байгаа автомашины огцом эргэлт, зогсолтын үед жолоочид анхааруулах дохио өгөх, 40 км/ц хүртэлх хурдтай нөхцөлд нөхцөл байдлыг мэдрэн автоматаар аюулгүйн тооромс гишгэгдэн авто машиныг зогсоох үйлдэл бүхий систем суурилагдсан.

Мөн зайлшгүй болох ослыг урьдчилан тооцоолсноор нөхцөл байдалд автомашиныг бэлтгэн шилэн дээвэр болон онгорхой цонхнуудыг автоматаар хааж суудлын бүсийг чангалж, түргэн хариу үйлдэл үзүүлэхийн тулд тоормосны системыг идэвхитэй болгож бэлтгэдэг байна. Түүгээр ч барахгүй танд харагдагдах боломжгүй байрлалд явж буй автомашин болон үзэгдэх орчин муу үед ч мөн адил эргэн тойрны бүх авто машиныг илтгэх хамгийн нарийн мэдрэмж бүхий мэдрэгчдээр хүрээлүүлжээ. Бүр машины хаалга онгойход ирж буй тээврийн хэрэгслийг мэдэрч анхааруулах дохио өгдөг байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.