Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхий дахинаа жил бүр зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа өчигдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 

Тус арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл  Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтсэн байна. Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, иргэд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгджээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог ажээ.

“Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Ариг банк хамтран зохион байгуулжээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг