2018/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,511.22₮
B16
УЛААНБААТАР
|
-2°
B14
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-5°
22:00
S16
23:00
S16
00:00
S16
01:00
S16
02:00
S16
03:00
S16
-1°
04:00
S16
-1°
05:00
S16
-1°
06:00
S16
-1°
07:00
S16
-2°
08:00
S26
-1°
09:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 2018 оны шинэ TOUAREG

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 3 сарын 24
Cardoctor

W-ийн 3-р үеийн шинэчлэгдсэн Touareg загвар илүү том, илүү хүчирхэг болон танилцуулагдлаа. Цоо шинэ Touareg нь Их Британийн зах зээлд ойролцоогоор 50,000 еврогоор зарагдах бөгөөд компанийн хувьд хамгийн дэвшилтэд SUV загвар болсон гэж тэд үзэж байна.

Шинэчлэлтээр 15 инчийн шинэ инфотэйнмэнт систем, цоо шинэ V6, V8 хөдөлгүүр, хайбрид хөдөлгүүрийн сонголт бий болсон гэнэ.

Суурь загварын хувьд Ауди Q7, Bentley Bentayga загварт ашигладаг MLB платформыг ашигласнаар өмнөх үеэс 44 мм өргөн, 77 мм урт болж, хөл хэсгийн зай 113-аар нэмэгдэж 810 литр болсон аж.

Улмаар хөнгөн цагаан бүтцийг кузовын бүтцэд ашигласнаар жинг 106 кг-аар хөнгөлж хүчин чадал болон шатахуун хэмнэлтийг сайжруулсан байна.

 

Хөдөлгүүр ба хүчин чадал:

282 морины хүчтэй 3.0 литрийн V6 турбо дизель хөдөлгүүрийг 4MOTION бүх дугуйн хөтлөгч системд 8 шатлалт автомат хурдны хайрцгаар дамжуулан хүргэнэ. Үүнээс гадна 228 м.хүчтэй 3.0 литрийн турбо дизель, 336 морины хүчтэй 3.0 литрийн турбо бензин моторын сонголтыг ч өгөх гэнэ. Улмаар 2018 оны сүүлээр дээд зэргийн хувилбарт нь 417 м.хүчтэй V8 турбодизель сонголтыг бий болгоно. Харин хайбрид хувилбарын мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.

 

Өөр шинэ технологиос дурдвал хойд дугуй нь маневр хийх боломжтой болсон. Ингэснээр бага хурдтай үед богино зайд маневр хийх, өндөр хурдтай үед тогтворжилт сайжирсан байна. Улмаар анх удаагаа хийн пүршийг ашигласнаар оффроад туулах чадвар 70 мм нэмэгдсэн байна.

Оффроад багцын сонголтод нэмэлтээр зам туулах горим байгаа, шатахууны бак илүү том байх, доод хамгаалалттай байх зэрэг давуу талтай болжээ.

Салон ба Гадна дизайн:

Салоныг бүхлээр нь шинэчилсэн. Шинэ инфотэйнмэнт систем болох Cockpit нэртэй системийг ашиглах болсон. Тус мэдрэгчтэй дэлгэцээр бүх зүйлсийг тохируулах чадвартай. За тэгээд л WiFi hotspot цацаж 8 хүртэлх электрон төхөөрөмжийг холбох боломжтой юм.

Гадна дизайн 2016 онд танилцуулж байсан T-Prime концепт загвартай ижилхэн. Урд гэрэл нь LED бөгөөд 1 гэрэл нь 128 ширхэг бие даасан LED-ээс бүрдсэн.

x