Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсан Хилл Цогцолбороос задлах ээлжит сюрпризүүд

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Анхдагч болсон түүхэн үйл явдал: Монголын анхдагчдын нэг, Монголчуудаа, тэр дундаа залуу үеэ дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад хувь нэмрээ оруулж, гайхалтай боломжийг гарцаагүй бий болгож яваа хамт олон бол Оюуны Ундраа Группын Зайсан Хилл цогцолборынхон. Тэд нэгдүгээр сарын 20-нд Монголд анх удаа дэлгэцэн дээрх ертөнц, үйл явдлыг бодитоор мэдрүүлэх 4D кино театрын үүдийг нээснээр нийслэлчүүдийн хамгийн их очих дуртай газрын тоог нэгээр нэмсэн юм. Мөн кино театрын нээлтийн хамтаар хүүхэд залуусдаа анхлан трамполин паркаар үйлчилж эхэлсэн нь бүр ч их таашаалд нийцсэн билээ.

 
 
 

Дэлхий дахинтай хөл зэргэцэх технологийн гайхамшиг VR: Зайсан Хилл энэ цагаас хойш нийслэлчүүддээ барих гэнэтийн бэлгүүдээ ээлж дараалан задалсаар, цогцолборыг зорих үйлчлүүлэгчдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдсээр. Өнгөрсөн долоо хоногт гэхэд монголын хамгийн том VR тоглоомын төвийн үүдийг нээж, хүүхэд залуусыг хүлээн авч эхэлсэн. Дэлгэцэн дэх мэдрэмжийг кино театрын суудлаас мэдэрч байсан бол энэ удаад Та өөрийн биеэр тоглоомонд оролцож, бүр тодруулбал, тоглогч өөрөө тухайн орчинд бүрэн орон, явж, сууж, дээшлэх, доошлох, чичрэх, бултах гэх мэтээр үйл хөдлөлтэйгээр мэдрэх гайхамшигт тоглоомын ертөнц бий болжээ.

Энэ мэдрэмжийг 9 төрлийн 21 төхөөрөмжтэй, 200 гаруй тоглоомоос хүртэх боломжтой гэхээр тоглох дуртай, чөлөөт цагаа зөв, таатай өнгөрүүлэхийг хүсдэг  хэнийг ч энэ төв өөрийн эрхгүй соронз  мэт татах нь гарцаагүй.

 
 

Хүүхэд, залуус, гэр бүлийнхний халуун дулаан, дотно уур амьсгалыг цогцлоосон эдгээр үйлчилгээнээс гадна Зайсан Хилл цогцолборт энэ жил өөр олон төрлийн томоохон үйлчилгээг нээхээр зэхэж байгаа нь олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Эдгээрээс онцолж дараах үйлчилгээг товч бөгөөд тодорхой танилцуулъя:

ZAISAN HILL EVENT HALL Олон улсын жишигт нийцсэн, бүхий л төрлийн хүлээн авалт, концертын танхим: Улсын нийслэл Улаанбаатарт маань олон улсын түвшний томоохон урлаг соёлын үйл ажиллагаа, дотоодын янз бүрийн шоу, концерт, урлаг, спортын тоглолт, үзэсгэлэн яармаг, хүлээн авалт хийх зай талбай бүхий стандартад нийцсэн танхим ховор. Тэгвэл Зайсан Хилл цогцолборт тун удахгүй яг л энэ бүхэнд зориулсан, олон улсын жишигт нийцэхүйц, 1000 хүний хүчин чадалтай хүлээн авалт, концертын танхим үйлчилгээнд бэлэн болох гэж байгааг дуулгахад таатай байна. Хэзээ вэ гэж үү? Ердөө сар гаруй хугацааны дараа буюу тавдугаар сард нийслэлчүүддээ барих гэнэтийн бэлэгтэйгээр үүдээ нээх гэж байна.

 
 
 

ZAISAN HILL WEDDING HALL - Гэрлэх ёслолын танхим, гэгээ цацруулсан амьдралын эхлэл: Бас нэг сайхан мэдээ. Манай улсад жилд нийт 15 мянган иргэн гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлдэг ба үүнээс 1000-1800 хос нь гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулдаг гэсэн тоо бий. Монголчууд зун, намрын дэлгэр цагт хурим найраа зохион байгуулдаг онцлогтой ард түмэн. Нэгэнт ийм бичигдээгүй хуультайгийн хувьд, мөн дэлгэр цагийн билэгт сайн өдрүүдэд хайраа баталж, хамтын амьдралаа эхлүүлэх гэсэн хосын дараалал хуримын ордонд үүрийн 04:00 цагаас үдшийн 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ их ачаалалд ядарч, шантрах нь цөөнгүй.

 

Тэгвэл энэхүү бэрхшээл, ачааллыг хөнгөвчлөх үүднээс танд болон таны эргэн тойрны хосуудад гэрлэх ёслолоо Зайсан Хилл цогцолборт хийх боломжийг олгож байна. Зургаадугаар сараас эхлэн ёслолын үйл ажиллагаа явуулах уг танхимын хамгийн том давуу тал бол зэргэлдээ байрлах хүлээн авалтын дотор танхим болон гадна байрлах 800 хүртэлх хүний хүчин чадалтай 1600м2 задгай террас юм. 

Шилэн гүүр: Энэ бүхнийг зорьж хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгч, зочин Та хэрэв Зайсан Толгойн зогсоолд автомашинаа байрлуулсан бол тэнд бас нэгэн гэнэтийн бэлэг бий. Эх орондоо айдас, гайхширлыг зэрэг төрүүлэх, өндөрт орших шилэн гүүрэн дээгүүр алхана гэвэл хэр сонсогдож байна вэ? Үүний тулд заавал өртөг зардал гарган байж өөр орныг зорих шаардлагагүй ээ. Учир нь Зайсан Толгойн авто зогсоолтой холбогдсон, 28метр урт гүүрний хана нь төдийгүй шал буюу доод тавцан нь шил бөгөөд энэ гүүр 30 метр хүртэл өндөр юм.

 

Багачуудад зориулсан бас нэг давхар: 4DX кино театр, Трамполин парк, VR тоглоомын төв дээр нэмэгдэн хүүхэд багачуудад зориулсан “нэгдсэн давхар” үйлчилгээндээ нэгдэхэд бэлэн болж байна. Хүүхдийн нэгдсэн давхарт мэдээж тоглоомын төв ажиллана. Гэхдээ энэ давхар нь юугаараа онцгой байх вэ гэвэл, эцэг эхчүүдэд зориулсан кофе шоп, уншлагын хэсэгтэй номын дэлгүүр, хүүхдийн тоглоом, хувцас болон нярай хүүхдийн бараа бүтээгдэхүүний худалдааны дэлгүүрүүд гээд хүүхдэд хэрэгтэй бүхэн энд бий.

­­­

 

Бүх төрлийн худалдааны давхрууд: Дээр дурдсан энтертайнмэнт үйлчилгээтэй зэрэгцэн хувцас загвар, гоо сайхан, хүүхдийн бараа бүтээгдэхүүн, үнэт эдлэл зэрэг бүхий л төрлийн худалдааны дэлгүүрүүд Зайсан Хиллд цогцлох юм.

Амралт, чөлөөт цагаа зөв зохистой, соёлтой, хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх олны хөлийн цуваа Зайсан Хиллийг зорьсоор. Ажил хэргийн болоод анд нөхдийн баярт үйл явдал, аливаа шоу, фестиваль, концертыг жинхэнэ стандартад нийцсэн, жишигт хөл нийлсэн Зайсан Хиллийн цогцолборт зохион байгуулах мөч ирлээ. Энэ л цогцолбор Монголынхоо, энтертайнмэнт салбарынхаа “бизнесийн төв цэг” болох тэр цаг хаяанд байна.

 
 
 

Хавсран дуулгах мэдээ. Хамтын ажиллагааг санал болгож байна.

Ашиглалтанд ороод удаагүй ч их хөлийн газар болж буй Зайсан Хилл цогцолборын худалдааны давхар тун удахгүй нээгдэх гэж байгаа бөгөөд хамтран, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудтай:

  • Хувцас загвар, гоо сайхан, гэх мэт худалдааны талбай
  • Хүүхдийн бараа бүтээгдэхүүний худалдааны талбай
  • Монгол брэнд бүтээгдэхүүний худалдааны талбай
  • Үйлчилгээний зориулалттай талбай дээрээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа төслийн багийнхан хэлж байсан юм. 

Бизнесийн хамтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 9999-8939, 9499-8939 дугаараас лавлаарай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.