Өнгөрсөн Баасан гараг буюу 3 дугаар сарын 16-ны өдөр "Digital Business Conference 2018" үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Орчин үеийн технологиудын бизнес дэх хэрэглээ, технологийн чиг хандлага, дижитал шилжилтийн талаар хэлэлцсэн уг үйл ажиллагаанд Худалдаа Хөгжлийн Банк, ХААН Банк, Ариг Банк, Чингис Хаан Банк, Тээвэр Хөгжлийн Банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, М-Си-Эс Групп, Мобиком Корпораци, Монос Групп, Очир Ундраа Групп, Гацуурт ХХК, Петровис ХХК тэргүүтэй Монголын шилдэг аж ахуйн нэгж, компаниудын удирдах ажилтнуудаас бүрдсэн 150 гаруй хүн оролцлоо.
Конференцийн үеэр сүүлийн нэг жилийн хугацаанд байгууллагадаа дижиталчлах үр дүнтэй санаачлага хэрэгжүүлсэн хүн буюу “Оны шилдэг мэдээлэл эрхэлсэн захирал (CIO)”-г шалгаруулахад шүүгчдийн саналаар Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын дарга О. Чинзориг шалгарсан. Тэрээр Улаанбаатар хотын мэдээллийн технологийн дэд бүтэц байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр санаачлагатай ажиллаж, томоохон ажлуудыг амжилттай удирдсанаараа энэхүү шагналын эзэн болсон юм.
Тус Конференцийг “Эм Эл Си Контент” ХХК МТҮП, CIO Club болон бусад байгууллагуудтай хамтран жил бүр технологийн хөгжил, чиг хандлагыг тусгасан шинэ агуулга, хэлбэрээр зохион байгуулдаг.