Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Долоон аймгийн замын засвар арчлалт хариуцдаг компанид экскаватор, ковш өглөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон жил “АЗЗА“ нарын хувьд техник тоног төхөөрөмж муутайн улмаас ихэнхи ажлыг гар аргаар явуулж ирсэнд анхаарал хандуулж эхний ээлжинд зарим аймгуудыг замын засвар арчлалтын техник тоног төхөөрөмжөөр хангаж эхэлснийг өчигдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ гардууллаа. 

Архангай, Сүхбаатар, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Төв аймгийн замын засвар арчлалт  хариуцдаг компаниудад экскаватор, ковш, автогридр зэрэг 10-аад механизмыг өглөө.

Энэ үеэр Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ2007 онд АЗЗА компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр механизм өгч байсан. Үүнээс хойш олгоогүй 10 гаруй жил тасраад байсан.  Өнөөдөр (өчигдөр) долоон компанид олгож байна. Мөн салбарыг мэргэжлийн хүн удирдаж байгаа болохоор хууль эрх зүй, үүрэг хариуцлага гээд олон асуудлыг хөндөж тодорхой шинэчлэлүүдийг хийхээр ярилцаж байна” гэсэн юм.

“Ховд-АЗЗА” компанийн захирал “Манай компани улсын чанартай 992 километр авто замын засвар арчилгааг хариуцдаг. Авто замуудын засвар, тэр дундаа өвлийн улиралд арчилгаа их шаарддаг. Энэ хэрээр техник, төхөөрөмжийн хүрэлцээ муу байдаг. Тиймээс Зам тээвэр хөгжлийн яамнаас компаниудаа бодлогоор дэмжиж механизм өгч байгаа нь бидний ажилд маш их үр өгөөжөө өгсөн ажил төдийгүй салбарын хувьд ойрын хэдэн жил хийгдээгүй арга хэмжээ болж байна" гэдгийг онцоллоо. 

Зам барих асуудал чухал ч өнөөдөр барьсан замаа засварлах, арчлах, цаашлаад илүү чанартай олон улсын стандартад нийцсэн чанарын асуудал чухлаар тавигдаж байна. Тиймээс салбарын сайд 2018 оны улсын төсөвт замын засвар арчлалтанд шаардлагатай байгаа хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн байна.

Мөн 2020 онд гэхэд нийслэл Улаанбаатар хоттой үлдсэн таван аймгаа холбохоор ажиллаж байгаа аж.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг