Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Бетонон хоолойгоор залууст зориулсан хямд үнэтэй орон сууц барьжээ

ikon.mn
2018 оны 3 сарын 14
Барилга.МН
Зураг зураг

Сүүлийн арван жилийн хугацаанд бичил орон сууцны хэв маяг нэлээд дэлгэрч, загвар сайтай жижиг сууцны эрин үе эхэлсэн гэж хэлэхэд буруудахгүй. Энэ жишгийн дагуу “James Law Cybertecture” компанийнхан “Опод” хоолойн байшингийн төслөө дахин ашиглагдаж буй бетонон хоолойгоор барьж гүйцэтгэсэн байна. Тус төсөл нь цаашлаад дэлхийн томоохон хотуудад орон сууцны үнийг төлж дийлэхгүй байгаа залуусыг боломжийн үнэтэй байраар хангах зорилготой ажээ.
 
Хонг Конг хотноо ашиглалтад ороод тун удаагүй байгаа уг сууцанд 2.5 метрийн диаметртэй ус дамжуулах бетонон хоолойг ашигласан байна. Хоолойн загварыг нэгээс хоёр хүнд зориулан гаргасан бөгөөд амьдрах талбай нь ойролцоогоор 92 м.кв болох юм. Мэдээж дотор нь стандартын шаардлага хангахуйц, хүний хэрэгцээт бүхий л зүйлсийг багтаажээ. Ор, жижиг хөргөгч, ванн, шүршүүр, хувцас эд хэрэглэлээ хадгалах зай талбай гээд байхгүй зүйлс үгүй аж.

 

Архитектур төлөвлөлтийн шийдэл дээр нь ажилласан Жеймс Лоу ярихдаа ийнхүү хоолой ашиглан барьсан барилга нь хотын захиргаанаас иргэдийг орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлэхэд, мөн байр авахаар төлөвлөж буй залуу хүмүүст олон боломжийг нээж өгсөн гэжээ. 22 тонн бүхий хүнд жинтэй ч тэдгээрийг суурилуулахад хялбар, ашиглалтын зардал ч бага шаардагдсан байна.

Хотод ашиглагддаггүй элбэг байдаг зай талбайнуудын багахан хэсэгт эдгээр хоолойнуудыг суурилуулахад тийм ч хүндрэлтэй биш гэнэ. Тухайлбал энэ удаад архитектор Лоу эдгээр хоолойг гүүрэн дор угсрах санаачилгыг гаргасан байна.

 

Тэрээр уг санаачилга нь хот төлөвлөлтийн хувьд маш тохиромжтой хувилбар гээд “Хотод байшин хоорондын зай улам нарийсаж багасаж байгаа энэ үед шинэ барилга барихад амаргүй болоод байна шүү дээ. Тэгэхээр боломжийн хэрээр орон зайг ашигласан шинэ шийдлүүдийг санаачлахаар хичээж байна” гэжээ.
 
Эх сурвалж: “Барилга.МН” сэтгүүл 

Гэрэл зургууд:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг