Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар нийслэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарлаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Их хотын бүсгүйчүүд-2018” хүндэтгэлийн  арга хэмжээг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг  даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурал, их хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд,  төр  хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1,000 гаруй эмэгтэйчүүд оролцов.

Энэ үеэр салбар бүрээс ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан нийслэлийн шилдэг 8 эмэгтэйд шагнал гардуулан өгөв.

Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр:

  1. Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр,
  2. Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам,
  3. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл,
  4. Онц тээвэрчин Г.Дунгаамаа,
  5. “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул,
  6. “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа,
  7. Яруу найрагч Б.Ичинхорлоо,
  8. Дуучин С.Наран нар шалгарсан юм.

Шилдэг эмэгтэйчүүд маань  ажлын туршлага, амжилтын түүх,  бусдыг манлайлах ур чадвар, эмэгтэйчүүдийн оролцоог  нэмэгдүүлэх талаар   хотын эмэгтэйчүүдтэйгээ санал бодлоо хуваалцлаа.  Түүнчлэн арга хэмжээнд  Улаанбаатар чуулгын хамт олон,  Хүүхдийн найрал дууны уралдаанд түрүүлсэн  “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн  сурагчид уран бүтээлийн дээжсээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн чуулганыг нээж Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Өнөөдөр  энэ өргөө төдийгүй Улаанбаатар хот “Сарнай“ цэцэгт умбаж, та бүхнийхээ  хайр  энхрийлэл, халамж, хөдөлмөр  зүтгэлээр бахархаж, билэгшээж, баярлуулахын төлөө залуус  яаран байгаа дүр зураг  олноо тод харагдаж байна. Ээжээрээ, ханиараа, охид, бүсгүйчүүдээрээ  улс орон гоёж, бас тэднийхээ хатан ухаан, зөв сургааль, цэгц бодлогыг ч түшиж, тулж  хөгжиж ирсэн билээ.  Тийм ч учраас энэ өдөр бол та бүхний эрхээ ч хамгаалах, баяраа ч тэмдэглэх өдөр юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.Батболдын санаачлагаар  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  анх удаа “Их хотын бүсгүйчүүд- 2018” хүндэтгэлийн“ арга хэмжээг  зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь  хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол,  ирээдүйн  хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ  алдаршуулах,тэднийхээ үйл хэргийг  нийслэлийн иргэддээ, залуу  хойч үедээ  сурталчилан таниулах, төрөлх хот,  эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэж байна” гэлээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг