2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B28
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
18:00
S102
26°
19:00
S44
25°
20:00
S44
24°
21:00
S44
21°
22:00
S44
19°
23:00
S44
17°
00:00
S44
16°
01:00
S44
16°
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 2017 онд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн ГУРВАН ӨВ

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
 

Монгол Улсаас 2017 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван өвд батламж гардуулах ёслол өнөөдөр ГХЯ-ны Номин танхимд боллоо.

Бүргэгдсэн гурван өв:

  • Дэлхийн байгалийн өвд "Дагуурын Ландшафт"
  • Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад  "Данжуурын гэрэлт хөшөө"
  • Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад "Уул овоо тахих Монгол зан үйл"

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга "Монгол Улсаас ОХУ-тай хамтран "Дагуурын ландшафт"-ыг 2017 оны долоодугаар сард Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулганаар оруулан Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад оруулсан.

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй Данжуурын гэрэлт хөшөөг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтад 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн.

БНСУ-ын Жэжү аралд 2017 оны арванхоёрдугаар сард болсон ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулганаар "Уул овоо тахих Монгол зан үйл" өвийг нэр дэвшүүлэн ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад орууллаа.

Өвүүдийг тусгай ангилалаар тус тусад нь бүртгүүлдэг бөгөөд ЮНЕСКО-д бүртгүүлэх ажилд судлаач эрдэмтэд, байгууллага хамт олон, хувь хүн хүртэл ажилладаг. Нэг өвийг бүртгүүлэхэд маш олон хүний хүч хөдөлмөр шингэж, бүртгүүлэх үйл явц явж байна. Ингэж урт хургацаанд ажилладаг бөгөөд хамгийн удаан үргэлжилсэн өв бүртгүүлэх үйл явц долоон жил үргэлжилсэн" хэмээн ярилаа.

Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Дагуурын Ландшафт"

Дагуурын дархан цаазат газрыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулжээ. Уг дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” дархан газар оршдог. 

Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан байна. Дагуурын чийглэг тал хээр, болон том жижиг нуур, цөөрөм, гол, горхи намгархаг газар бүхий энэ орчин Зүүн өмнөд Азиас, Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар, халуун орны олон зүйл усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлогтой билээ. Тийм ч учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой юм.

Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад багтсан  "Данжуурын гэрэлт хөшөө"

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй Данжуурын гэрэлт хөшөө нь Баримтат өвийн жагсаалтад 2011 онд бүртгэгдсэн Монгол Шунхан Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан 27 жил урлан бүтээсэн 248 см өндөртэй хөшөө юм. 

Уг хөшөөн дээр Цэцэн чин вангийн Цахар хошууны шашныг бадруулагч сүмд хадгалж байсан Данжуурыг иж бүрэн ботиор нь Ардыг Гэгээрүүлэх яамны Судар бичгийн хүрээлэнд үүрд эзэмшүүлэхээр заасан есөн зүйл гэрээг мөнхлөн сийлсэн байдаг.

Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан "Уул овоо тахих Монгол зан үйл"

"Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан нь даяаршлын нөлөөгөөр тахилгат ариун дагшин газрууд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан гэмтэх, улмаар үгүй болох аюулаас хамгаалахын сацуу уламжлалт зан үйлээ өвлөн авч үлдэхэд ач холбогодолтой.

Тахилгат газар нь байгалийн онгон дагшин газар төдийгүй ард түмний дунд урт хугацаанд уламжлагдан хадгалагдаж ирсэн соёлын өв, ёс заншил, зан үйл зэргийг өөртөө шингээсэн байгаль соёлын хосолсон чухал өвийн илэрхийлэл юм.
 
Уул овоо тахих зан үйлийг судлахад эрт цагт бөөгийн ёсоор тахиж ирснийг 16 дугаар зууны үеэс буддын шашны зан үйл болгон хөгжүүлж ирсэн түүхтэй. Энэхүү өвийг бүртгүүлэхийн тулд манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүд долоон жил ажиллажээ.

Иргэдийн шашин шүтлэгийн асуудалд хориг тавьж, хязгаарлаж болохгүй болохоор овоо тахилгын газар "хогийн цэг" болох аюул тулгараад байгааг БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлж байлаа. Тэрбээр "Тахилгат ариун дагшин газруудын ойролцоо анхааруулах самбар хандаж, иргэдийг тухайн газарт хэрхэн хүндэтгэлтэй хандах талаар журам, зөвлөмж гаргана. Ер нь иргэдэд зориулсан мөргөл, шүтлэгийн маршрут гаргачихвал мөрдөөд явж сурах байх" гэв.

"Хүмүүний ухамсарт энх тайвныг цогцлооно" хэмээх уриатай ЮНЕСКО-д манай улс 1962 онд элссэн бөгөөд ЮНЕСКО-ийн  Монголын үндэсний комисс 1963 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагджээ. Уг комисс байгуулагдсаны 55 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Батламж гардуулах ёслолын арга хэмжээ 

Гэрэл зургийг mpa.mn

 

 

x