ФОТО: ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шавыг тавьж, хэвлэх үйлдвэрийг нээлээ
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ төв номын сангийн хойно баригдах гэж буй хичээлийн VIII байрны шав тавих ёслолын ажиллагаа болон “ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус сургуулийн хамт олон хичээлийн VIII байрыг 2015 оноос эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд барилга барих бүх шатны зөвшөөрөл, барилгын зураг төсөл зэргийг хийсэн байна.
Мөн ШУТИС нь үйлдвэрээ өргөжүүлэн орчин үеийн дэвшилтэт технологи болох дижитал болон офсет хэвлэлийн машинаар бүрэн тоноглогдсон хэвлэлийн газартай боллоо.
Шав тавих ёслол болон үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны төлөөлөгчид, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, дэд захирлууд болон эрдэмтэн багш, оюутны төлөөллүүд оролцлоо.
Эх сурвалж: ШУТИС
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
