2018/10/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,563.78₮
B14
УЛААНБААТАР
|
-1°
B14
УЛААНБААТАР
-4°
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-9°
02:00
S28
-5°
03:00
S28
-5°
04:00
S28
-5°
05:00
S26
-5°
06:00
S26
-4°
07:00
S26
-4°
08:00
S26
-4°
09:00
S26
-1°
10:00
S26
11:00
S28
12:00
S44
13:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Амиа хорлолт буурах төлөвтэй байна

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн даяар жил бүр 800,000 гаруй хүн амиа хорлодог байна. Энэ нь 40 секунд тутамд дэлхий дээр хэн нэгэн хүн амиа хорлож байна гэсэн үг юм. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан судалгаагаар 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож, жилд 10-20 сая хүн амиа хорлох оролдлого хийж байсан бол 2020 он гэхэд 20 секунд тутам нэг хүн амиа хорлож, амиа хорлох оролдлого 10-20 дахин өсөх буюу жилд 1.53 сая орчим хүн амиа хорлох төлөвтэй багаа ажээ.

Тэгвэл Монгол Улсад хамгийн сүүлд хийгдсэн /2017 оны/ судалгаагаар 2012-2016 оны хооронд буюу таван жилийн байдлаар 2,055 хүн амиа хорложээ. Ингэхдээ амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд, 47 хувь нь ажилгүйчүүд байна гэж бид өмнө нь мэдээлсэн билээ.

Харин энэ удаа бид тус судалгаанаас гарсан бусад үр дүнг дараах Инфографикаар хүргэж байна.

1. Амиа хорлолтыг аймаг бүрээр авч үзвэл сүүлийн таван жилийн дунджаас зүүн болон баруун аймгуудад амиа хорлосон тохиолдол бага байна. Хөвсгөл, Өмнөговь, Улаанбаатар хотод 20-с дээш удаа тохиолджээ.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд амиа хорлосон тохиолдлуудыг нийт дүүргүүдээр авч үзвэл Сонгинохайрхайн, Баянзүрх, дүүргүүдэд амиа хорлосон тохиолдол хамгийн их гарсан байна.

2. Судалгаагаар амиа хорлосон хүмүүсийн ихэнх нь халх хүмүүс байсан байна. Жилд дунджаар 314 халх, 11 дөрвөд, 3 буриад, 39.6 нь бусад ястан байна.

3. Цусны бүлгийг тодорхойлсон 815 амь хохирогчдоос О цусны бүлгийн хүмүүс хамгийн их буюу 324 хүн амиа хорлосон нь 39.7 хувийг эзэлж байна. Харин AB цусны бүлгийн хүмүүс хамгийн бага 67 буюу 8.2 хувийг эзэлж байна.

4. Амьдардаг сууцны төрлөөр авч үзвэл сүүлийн 5 жилд:

  • гэрт амьдардаг 1,171 буюу жилд дунджаар 234.2 хүн,
  • байшинд амьдардаг 442 буюу жилд дунджаар 88.4 хүн,
  • орон сууцанд амьдардаг 276 буюу жилд дунджаар 55.2,
  • орон гэргүй 40 буюу жилд дунджаар 8,
  • нийтийн байранд амьдардаг 31 буюу жилд дунджаар 6.2 хүн амиа хорложээ.

5. Амиа хорлож нас барсан тохиолдлуудаас амьжиргааны түвшин тодорхойлсон 304 хэрэг байснаас амьжиргааны түвшингээс дээгүүр орлоготой 178 буюу 58.5 хувь, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой 126 буюу 41.4 хувийг эзэлж байна.

6. Амиа хорлолт 2017 онд 332, 2018 онд 312, 2019 онд 293, 2020 онд 275 болж буурах төлөвтэй байгааг судалгаанд дурджээ.

x