ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Салхи "ажил хаяснаас" болж өнөө өглөө агаарын чанар АРВАН ГУРАВ ДАХИН мууджээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатарт салхинаас өөр утаатай тэмцэж чадах хүч алга гэдгийг нотолж та бүхэнд дараах тоо баримтыг танилцуулж байна. Сүүлийн долоо хоног салхины хурд их байснаас л бид харьцангуй цэвэр агаараар амьсгалж байжээ.

Тоо баримт: Салхины хурд 2018 оны нэгдүгээр сарын 28-ны 21:00 цагаас эхэлж 1.6 метр секундээс 0.4 метр секунд болж буурахад агаарын чанар муудсаар өнөө өглөөний 05:00 цагийн орчимд агаарын чанарын индекс 310-аас 4,170 хүрчээ. Энэ нь агаарын чанар ойролцоогоор арван гурав дахин муудсан гэсэн үг юм. Харин 24 цагийн өмнөхтэй харьцуулбал агаарын чанар 40-50 дахин муудсан байна.

Салхи 0.2-0.4 секундын хурдтай 6 цаг орчим байхад л Улаанбаатар хотын агаар амьсгалах аргагүй муу түвшинд ирдэг болохыг тоо баримтаас харж болно.

"Ажил хаясан" салхины хурд буцаж нэмэгдсэнээр агаарын чанар үдээс хойш харьцангуй сайжирлаа. 

Тухайлбал, одоогоос нэг цагийн өмнө буюу 1 дүгээр сарын 29-ний 15:00 цагт салхины хурд 2.9 метр секундэд хүрч нэмэгдэхэд агаарын чанар 352 болж 10 дахин сайжрав.

Та бүхэн доорх графикаас Улаанбаатарын утааг хөөж буй цорын ганц хүч салхи болон агаарын чанарын хамаарлыг харна уу. /Десктоп компьютерээс үзвэл нийцтэй харагдана/

ГРАФИК: Агаарын чанар, агаарын хэм, салхины хурд хоорондын хамаарал, 2018 оны 1 дүгээр сарын 29

  • Улаан багана-Агаарын чанарын индекс
  • Нил ягаан зураас-Салхины хурд
  • Цэнхэр багана-Агаарын хэм

 

Агаарын чанарын индекс 501-ээс дээш гарахад:

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаар, салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмчийн хяналтад байж, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.139] 2018/3/14
Тэр цэвэрлэх байгууламжийн үнэр аймаар байлаа урд шөнө. Утаа шингэрэхээр, цэвэрлэх байгууламж залгах юмдаа. Утаа нь бараг дээр юмаа тэр заваан үнэрээс.
0 | 0 Хариулах
Зочин [71.232.44.85] 2018/1/30
Tur zasag tur zasag gehee boliildoo, etssiin etsest utaag hen bii bolgsiin, bid nar uursduu ll bii bolgoson shuu dee, yer n tegeed uur uursdiinhuu chadhaar utaagaa bagasgah arga hemjeegee ahuin tuvshindee sudalgaa hiigeed avch bolno shuu dee
3 | 0 Хариулах
BB [74.82.17.45] 2018/1/30
УБ-чуудыг утаанаас салгах 2 арга байна, 1т удахгүй зун болно тэгэхээр арилаад өгнө, 2-т Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж дундаж хэм өвөлдөө + болсон тохиолдолд, өөр арга байхгүй тэр болтол хэрүүл хийнэ янз бүрээр зуух тараана, ичмээр юмдаа чааваас
1 | 0 Хариулах
Зочин [202.70.34.70] 2018/1/30
Bas l aimaar bn shuu
0 | 0 Хариулах
Зочин [103.26.192.190] 2018/1/30
Мөнгөө төлчих тэгвэл салхи гаргалаа
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.117] 2018/1/30
Баттулгын дэмжигчидийг баянхошууны орой дээр сэвүүрээр салхи гаргуул , Монгол ялцан юм чинь утаагаа ялчих байлгүй дээ манай попчид.
3 | 4 Хариулах
Зочин [202.9.43.117] 2018/1/30
Тэгээд яах юм бүгд төр засгийг хараагаад бгаа хирнээ өөрсдөө л нүүрсээ түлсээр бна ш дээ!!! Шөнийн цахилгааны мөнгийг тэглээд өглөө!!! Яаж ийж бгаад тэр дулаан хуримтлуулдаг халаагуур энэ тэр авч тавиачээ!!! Ер нь монголчууд бид нар бэлэнчлэх сэтгэлтэй, худлаа шүүмжлэхээс өөр зүйлгүй болжээ! Ингээд шүүмжлээд бвал үнэгүй байртай болчихно, бүр адаглаад үнэгүй халаагууртай болчихно гэж л мөрөөдөж бгаа! Бусдыг шүүмжилж бхаар өөрөө өөртөө арчаатай байлдаа!! Өөрсдөө утаа үйлдвэрлээд бж хэнийг шүүмжлээд бгаан,хамаг бдгаа хамаад байрны лизингэд бгаа хүмүүс ч гэсэн та нараас болж хохироод бна!!! Гэр хороололоо салхины дор нүүлгэн шилжүүлээчээ энэ төр засаг!!!
14 | 1 Хариулах
Зочин [27.123.214.117] 2018/1/30
Яаая баяны хуцах хүртэл ондоо юмаа , чи ядаж эрээн ороод хот байгуулалт , дэд бүтцийг томчууд нь яаж сайхан удирдаж зохион байгуулж бүтээдгийг хараарай , ядарсан хүмүүс өөрсдөө цалин багатай , дээр нь ажил олдохгүй , хямарсан энэ үед тэр дулаан хуримтлуулдаг гээд байгаа бандгаруудын шахааны бизнесийг нь авч хүчрэхгүйд гол нь байгаа юм шүүдээ. Гангын үйлдвэр , цахилгаан станцаа ядаж нэмээд барилдаа тэр солонгосоос зээлсэн хагас тэрбум доллараар, чадахгүй идээд хэвтээд байгаа биздээ чиний амиараа хамгаалаад байгаа бүдүүн дарга нар.
2 | 6 Хариулах
Зочин [182.160.34.108] 2018/1/30
Chamshig iim archaagui yumnuud ub duuren bolhoor utaa arilahgui l de hogshoon. Hoolniihoo mongonoos gavihgui guilgachin
2 | 2 Хариулах
Зочин [122.201.31.209] 2018/1/30
Bugdeere bogd uulan deer garaad shugeldhed salhi garch utaa alga boldog gesenshd whahah
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.212] 2018/1/29
утааны мөнгө идсэн.хотоо хог болгосон сдануудаас болж ийм бгам даа [хориотой үг]
0 | 0 Хариулах
Hiimel salhi [139.5.218.194] 2018/1/29
Hiimel salhiar hotiin utaag tob aimagruu gargaya
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/1/29
salkhi durakiig tsalingiin 20% torgo
3 | 1 Хариулах
Салхинд найдах [103.229.121.157] 2018/1/29
Салхинд найдаад утаагаа арилгах шийдлээ олохгүй удаан байж болохгүй дээ.
0 | 1 Хариулах
Хаян [202.9.40.85] 2018/1/29
Салхи гуай яагаад ажил хаяв. Хэн нэг нь гомдоосон л байна даа.
2 | 0 Хариулах
Зочин [211.36.140.180] 2018/1/29
Mongold salhitai udur solongost toosjilt ihdeed zuragtaar zarlaad ayul bolson.argui l mongoliin utaa
0 | 0 Хариулах
Х [103.26.195.171] 2018/1/29
Хахаха
0 | 0 Хариулах
Зочин [103.14.38.130] 2018/1/29
Красивая женщина Мэрилин Монро была.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.137] 2018/1/29
Topor oo hurdan baigaliin salhitai heleltseer hiigeech eee, demii hooson shalchignaj yavahaar...
0 | 0 Хариулах
Зочин [112.72.8.234] 2018/1/29
boldog bol bogd uulaa setleed agaar chuluutei newtruuleh ymsan
4 | 3 Хариулах
Зочин [103.26.195.171] 2018/1/29
Солиород бгарай
3 | 0 Хариулах
Зочин [172.56.10.16] 2018/1/30
Салхины урсгалыг тооцож Богд уулаар тунел гарган ,шинэ замтай болгох, мөн замаа дагасан дагуул хоттой болох хэрэгтэй ш дээ.
2 | 1 Хариулах
Зочин [73.71.156.253] 2018/1/30
Bidend uul nevtleh mungu, technology baihgui ymaa.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.34.108] 2018/1/30
Uneheer iim t1 yum uu esvel maazraad vaigaa tsarai ni yum uu?
0 | 0 Хариулах
Зочин [49.0.213.150] 2018/1/29
shono estoi aimshigtai blaa
9 | 0 Хариулах
Хийморийн сан [112.72.11.112] 2018/1/29
Ац ац барзай барзай
1 | 0 Хариулах
Зочин [48.26.24.171] 2018/1/29
салхитай л тохиролцоё! өөр арга алга
6 | 0 Хариулах