2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
17:00
S44
20°
18:00
S44
18°
19:00
S28
17°
20:00
S28
15°
21:00
S28
12°
22:00
S28
11°
23:00
S28
10°
00:00
S28
01:00
S28
02:00
S44
03:00
S44
04:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн баярт зориулсан ЦАГААН ИДЭЭний үнэ ханш

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан идээний үзэсгэлэн худалдаа” Бөхийн өргөөний арын талбайд өнөөдөр нээгдлээ.

Архангай аймгийн Тариат сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн Б.Отгонсүрэн "Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газар /ЗДТГ/, Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай хамтран дөрөв дэхь жилдээ "Цагаан идээний үзэсгэлэн худалдаа"-г зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд манай аймгийн долоон багийн нийт 80 орчим иргэн бүртгүүлж, одоогийн байдлаар 50 гаран хүн мандатаа аваад зогсож байна. 

Дунджаар нэг хүн 500 орчим кг идээтэй ирсэн. Нийт 25 тонн идээтэй оролцож байна. Үнийн хувьд тээврийн зардлаа нэмээд худалдаалж байгаа" гэлээ.

Үзэсгэлэнд худалдаалагдаж буй цагаан идээний үнэ ханшийг танилцуулъя. 

Архангайн органик брэнд

 

Шар тос, чихэртэй, чихэргүй ааруул, цөрөм зэргийг 100, 200 гр-аар савлажээ. Үнийн хувьд 2,000-5,000 төгрөгийн хооронд зарагдаж байна.

Чихэртэй хайлмаг

 

Ямар нэг химийн бодис агуулаагүй органик нэрс, чацаргана, аньсаар хайлмагт өнгө оруулжээ. Нэг кг хайлмаг 15,000 төгрөг.

Бүтээгдэхүүний үнэ

  • Өрөм- 13,000₮
  • Дээжний ааруул /25 ширхэгтэй/- 150,000₮ 
  • Ээзгий- 10,000₮ 
  • Шар тос- 13,000₮ 
  • Хэвтэй чихэрлэг ааруул- 15,000₮ 
  • Энгийн чихэртэй ааруул-13,000₮ 
  • Цөрөм /жижиг ааруул/- 13,000₮
  • Бор тос- 15,000₮
  • Хорхой ааруул- 15,000₮ 
  • Сүү- 3,000₮ /1л/
  • Хурууд ааруул- 10,000₮
  • Чихэртэй хорхой ааруул- 12,000₮
  • Сүүн ааруул- 20,000₮
  • Чихэртэй хайлмаг- 15,000₮
  • Дээжний толгой ааруул /5ш/- 15,000₮. 
Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 26-30 ны өдрийг хүртэл өглөө 09:00 цагаас 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. 
x