2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
12°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
12°
11:00
S32
14°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
19°
15:00
S32
20°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: МУИС гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий лазерын судалгааны лабораторитой боллоо

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“Лазерын судалгааны лаборатори”-ийн нээлт өнөөдөр боллоо.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д түшиглэн гурван тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн тус  лабораториийг байгуулжээ.

Монголын судлаачид өндөр түвшний судалгааг эх орондоо хийх сайхан боломж ийнхүү нээгдэж байгаа юм. Тус лаборатори нь өндөр хүчин чадал бүхий орчин үеийн гурван богино пульстэй лазерын систем, Лазер машин, FTIR спектрометр зэрэг 66 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй аж.

Нээлтийн үеэр тус лабораторид лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүн болон гадна лазерын машинуудын үйл ажиллагааг танилцууллаа.

Лазерын  судалгааны лаборатори байгуулагдсанаар лазерын цацрагийн хүчтэй богино импульс гарган авах, лазерын цацраг ба бодисын харилцан  үйлчлэлийн өндөр түвшний судалгаа, наноматериалын физик, химийн шинж чанарын нарийвчилсан судалгаа төдийгүй фотоник, материал судлал, биологи, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, техник технологийн салбарт шинэ мэдлэг болон өргөн хэрэглээг бий болгох чухал ач холбогдолтой юм.

Нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn

x