Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Соёл Амралтын ЗАЙСАН ХИЛЛ Цогцолборын нээлт 4DX кино театрын нээлтээр эхэлж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 18
Сурталчилгаа

Хуучирч амжаагүй шинэ онтой зэрэгцэн хотын өмнөд бүсэд
нэгэн шинэлэг үйл явдал  өрнөх гэж байна

Энэ бол Зайсан хилл цогцолборын нээлт юм. Энэ сарын 20-нд Зайсан Хилл Цогцолборын нээлт кино ертөнцийн гайхамшгийг бүхэлд нь мэдрүүлэх 4DX кино театрийн нээлтээр эхэлж байна.

 
Зайсан хилл цогцолборын Prime Cineplex кино театр нь олон улсад нэр хүндтэй, Азид томоохонд тооцогддог, сүлжээ кино театрын Монгол дахь албан ёсны анхны салбар юм.  Энэхүү кино театр нь 4DX, 3D, Dolby Atmos  системээр тоноглогдсон, 600 суудал бүхий  6 танхимтай. Танхим бүр суудлын тоо, тоноглол, үзүүлж буй үйлчилгээгээр ялгагдах онцлогтой. 

4DХ гайхамшиг болон хүлээн зөвшөөрүүлэхэд, танхимын хана таазанд байрлуулсан тоноглолуудаас гадна үзэгчийн суудал чухал үүрэг гүйцэтгэдэг.  

Найман чигт үйлдэл хийдэг сандал, бага зэргийн чичиргээ, доргих, донслох, гижигдэх, огцом хөдөлгөөн хийх бол ус цацах, үнэр гаргах, салхи, манан гэсэн эффектүүд урд талын суудлын арын хэсэгт байрлана. Танхимын таазны хоёр талд  аянга цахилгаан цахих, аадар бороо, шуурга, манан татах зэрэг эффектүүдийг үзүүлэх төхөөрөмжүүд байрлана. Энэ бүхэн нэгэн цогц болон  нийлж гайхамшигийг бүтээн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг.  

Монголын анхны 4DX танхим.

 

Бүх талаас дуугарах 180 хүний DOLBY ATMOS танхим. 

 

48 хүний суудалтай Premium танхим.

 

Хосуудад зориулсан VIP танхим.

 

Кино урлагийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон Prime Cineplex кино театр хүүхэлдэйн киноны төрөлд саяхан нээлтээ хийн өндөр үнэлгээ аваад байгаа Ferdinand, аймшгийн төрлийн Insidious: The last key, адал явдал хайгчдад зориулан Jumanji: Welcome to the jungle зэрэг кинонуудаар нээлтээ хийх гэж байна. 

Нэгэн сайхан сэтгэлтэй Фердинанд нэртэй бух байжээ.Аварга том бие, асар их хүчтэй нэгэн боловч харагдаж байгаагаа шигээ аймшигтай амьтан биш, тулалдах ч дургүй. Гэвч нэгэн удаа түүнийг бухны тулаанд оруулахаар Мадрид хот авч явсанаар бүх адал явдал эхэлдэг. Багачуудын сэтгэлийг татсан эр зориг, адал явдлаар дүүрэн энэхүү кино  Prime Cineplex кино театрын 4DX  танхимд гарна. 

 

Jumanji: Welcome to the jungle. Балар эртний үеийг орчин үетэй гайхалтай хослуулсан, адал явдлаар дүүрэн нэгдүгээр анги кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан бол хоёрдугаар анги мөн л амжилтаар дүүрэн байлаа. 21 жилийн дараа хийгдсэн хоёрдугаар ангид   өсвөр насныхан Jumanji видео тоглоомын ертөнцөд шилжин, сонгосон дүрдээ тоглон  эсрэг талыг  ялж, гэртээ эргэн ирэхийн тулд ид шидийн хүчийг даван туулж байгаа тухай өгүүлнэ. Эр зориг авхаалж самбаа шаардсан адал явдлаар дүүрэн энэ кино 4DX болон Dolby Atmos танхимд гарна.

Гуравдугаар давхарт чөлөөт хэв загварыг эрхэмлэгч спортлог залуусын тэсч ядан хүлээсэн “Трамполин парк” нээлтээ хийж байна. Газрын татах хүчийг тооцохгүйгээр агаарт хөөрч, дүүлэн нисч хүссэнээ хийх үнэхээр янзтай. Хурд хүч  агуулсан биеийн жин, уян  харимхай чанарыг ашиглаж, өндөрт үүсгэх орон зай. Үсэрдэг тавцанг сонирхогчдын хорхойг улам хөдөлгөдөг. Өндөрт хөөрсөн бие,  чөлөөт уналт, хүндийн төвөөс тасрах мөч. Энэ бүхний эцэст хамгийн зөв зохистой энергийн зарцуулалт бие организмд явагдсан байдаг нь трамполины гайхамшиг. 1-р сарын 20-нд Prime Cineplex кино театртай зэрэгцэн нээгдэж байна.

 

Нээлтийн үйл ажиллагаатай уялдуулан Зайсан Хилл Цогцолбороос 1-р сарын 20, 21-нд олон нийтэд зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаа зохиогдохоос гадна нээлтийн урамшуулалт үнийн мэдээллийг та бүхэнд танилцуулъя. 

 

Тав тух аюулгүй байдал бол Зайсан хилл цогцолборын нэрийн хуудас. Зорин ирсэн хэн бүхний  аюулгүй байдал бүрэн хангагдана. 

Зайсан хилл цогцолборын нээлт ийнхүү эхэлж байна. 28,000 м2, 11 давхар, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан энэхүү аварга байгууламж хэсэгчилэн үе шаттайгаар нээгдэх бөгөөд энэ удаа хүүхэд залуучууд өсвөр үеийнхэнд ийнхүү хүндэтгэл үзүүлж байна. 

 
Соёл Амралтын Зайсан Хилл Цогцолбортой хамтран ажиллах сонирхолтой бизнес эрхлэгч та бүхэн 99998939, 94998939 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.