2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
18°
11:00
S32
19°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: “Сант” сургуулийн 20 ЖИЛД зориулсан “Щелкунчик” тоглогдлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 24
iKon.MN

1997 онд байгуулагдсан "Сант" сургуулийн 20 жилийн ой энэ жил тохиож байна. "Сант" сургуулийнхан ойн баяраа угтан урлаг, спортын өндөр амжилт үзүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ 

Тэгвэл арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Сант” сургуулийн сурагчдад зориулж Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас П.И.Чайковскийн алдарт “Щелкунчик” бүжгэн жүжгийг толилуулсан юм. Сургуулийн удирдлагууд 20 жилийн ойн баяраараа сурагчиддаа ийнхүү бэлэг барьж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. "Сант" сургуулийнхан өнгөрсөн хугацаанд УДБЭТ-тай тасралтгүй хамтран ажиллаж, сурагчиддаа сонгодог урлагийн боловсрол олгож ирсэн байна.

 

Гурван үзэгдэлт бүжгэн жүжгийн хувцас, хөгжим, найруулга тэр чигтээ сурагчдыг зул сарын баяр, үлгэрийн ертөнцөд аваачжээ. “Сант” сургуулийн бяцхан сурагчид бүжгэн жүжгийн дүр бүрийг шимтэн сонирхож байв.

“Сонгодог уран бүтээлүүд хүүхдийн соёл, гоо зүйн боловсролд сайн нөлөө үзүүлдэг”
 

“Сант” сургуулийн багш Ш.Нансалмаа “Манай сургууль сурагчиддаа урлаг, гоо зүйн боловсрол олгох үүднээс 20 жилийн турш ДБЭТ-тай хамтран ажиллаж, дэлхийн бүх сонгодог бүтээлүүдийг үзүүлдэг. Ер нь манай сургуулийн төгсөгчид Монголд тоглогдож буй дэлхийн сонгодог бүтээлүүдтэй хичээлийнхээ агуулгаар бүрэн танилцаж, ДБЭТ-д ирж тоглолтыг нь үзэж дууссан байдаг.

Өнөөдрийн хувьд “Сант” сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан ДБЭТ-ын хамт олон “Щелкунчик бүжгэн жүжгийн тусгайлан тавьж байна. Энэ бүжгэн жүжиг нь хүүхдийн харах, сонсох, мэдрэх, соёл, гоо зүйн боловсролд сайн нөлөө үзүүлдэг” гэсэн юм.

 
 "Би бүжгэн жүжиг үзсэнээрээ гоо зүйн боловсролтой болж тэвчээртэй байхыг суралцлаа"

Бид бүжгэн жүжгийн дараа зарим сурагчдын сэтгэгдлийг нь сонслоо.

 

“Сант” сургуулийн сурагч Б.Нарансолонго “Щелкунчик бүжгэн жүжиг маш гоё байлаа. Энэ жил би анх удаа үзсэн. Сэтгэгдэл маш өндөр байна. Үлгэрийн агуулгыг балетаар илэрхийлсэн нь маш гоё. Ахиад олон бүжгэн жүжиг үзье гэж бодож байна. Щелкунчик бүжгэн жүжгийг үзсэн чинь шинэ жилийн гоё уур амьсгал орлоо. Хамгийн сүүлд зүүд болж төгссөн нь их сонирхолтой байна” гэсэн юм.

 

“Сант” сургуулийн сурагч Г.Судар-Эгшиглэн “Надад Щелкунчик маш их таалагдсан. Хүмүүсийн бүжиглэж байгаа нь уян хатан, үнэхээр гоё харагдсан. Би бүжгэн жүжиг үзсэнээрээ гоо зүйн боловсролтой болж тэвчээртэй байхыг суралцлаа. Өмнөх жил би бас УДБЭТ-т ирж Щелкунчик үзэж байсан. Энэ жил ч мөн адил маш гоё санагдлаа” гэв.

 
"Анх удаа үзэхэд маш сонирхолтой байлаа"
 

“Сант” сургуулийн сурагч Г.Нямбаяр “Бүжигчид нь маш гоё юм байна. Өмнө нь би Щелкунчик үзэж байгаагүй. Анх удаа үзэхэд маш сонирхолтой байлаа” гэсэн юм.

Сурагчиддаа урлаг, гоо зүйн боловсрол олгож буй “Сант” сургуулийн удирдлагуудад УДБЭТ-ын хамт олон талархсан сэтгэлээ илэрхийлэв.

Тэд “Сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын байнгын хамтрагч байж, ирээдүйн үзэгчдийг бэлтгэх ариун үйлсэд 20 жилийн туршид чин үнэнчээр хамтран ажиллаж байгаа “Сант” бүрэн дунд сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Та бүхний эрдмийн ариун үйлс тань улам өрнүүн байх болтугай. Сурлагын амжилт хүсье” хэмээсэн юм.
 

“Щелкунчик” бүжгэн жүжгийн тухай

XIII зууны сүүл үеийн Германы нэгэн жижиг хотод хүн бүр л зул сарын баяраа аз жаргалтайгаар тэмдэглэнэ. Энэ үеэр Маша охины гэрт гэр бүл, найзууд нь олноороо цугласан байв. Хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер тэдэнд зориулж өөрийн бүтээсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдийг ашиглан шидэт үлгэрүүд ярих бөгөөд үлгэрийн гол баатар нь “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” юм. Баяр тарсны дараа үлгэрийн баатар “Щелкунчик”-ийн адал явдал бяцхан охины зүүдэнд үргэлжилнэ...

Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд анх “Щелкунчик” буюу монгол орчуулгаар “Цөмөөхэй” хэмээх алдарт үлгэрээ зохиож, түүнээс сэдэвлэн Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд бүжгэн жүжгээ бичсэн байдаг. Харин Монгол Улсад анх 1982 онд УДБЭТ-ын уран бүтээлчид бидэнд “Щелкунчик”-ийг танилцуулсан юм.

ГЭРЭЛ ЗУРГУУД: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

 

x