ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ, Засгийн газрын гишүүдийг Тусгай дуут болон гэрэл дохио ашиглахыг хориглолоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Тусгай дуут болон гэрэл дохио нь зөвшөөрөгдсөн өнгөнөөс хамаарч жолоочид Замын Хөдөлгөөний Дүрмийн зарим зүйл заалтыг  мөрдөхгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдоос давуу  эрхтэйгээр  хөдөлгөөнд оролцох зэрэг эрхүүдийг олгосон байдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд нийслэл хотод хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж иргэд, зарим нэгэн  албан тушаалтнууд ТДГДохиог ашиглах, хэрэглэх сонирхол ихэссэн нь хөдөлгөөний сахилга,  дэг журамд муугаар нөлөөлж эхэлсэн байна. 

Тиймээс замбараагүй хэрэглээг хязгаарлах сахилга дэг журмыг тогтоох чиглэлээр Монгол Улсын Засгийн Газраас үүрэг чиглэл өгөгдсөний дагуу зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг Замын Цагдаагийн албанаас авч хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тус ажлын хүрээнд 2016 онд батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журмыг энэ сарын 11-нд шинэчлэн баталжээ.

Шинэ  журамд “тусгай зориулалтын болон тоноглогдсон тээврийн хэрэгслүүдэд олгогдсоноос бусад“ гэх заалт хүчингүй болжээ. 

Шинэчлэгдэн батлагдсан журам нь: 

  1. ЗХАБТХ-ийн холбогдох заалтад нийцүүлсэн
  2. Хэрэглэх тээврийн хэрэгслүүдийн тоог цөөрүүлсэн
  3. Хэрэглэх тээврийн хэрэгслүүдийг тодорхой болгож өгсөн, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд Монгол улсын стандартын /MNS4979:2016/ шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрлийг олгохоор зохицуулж өгснөөрөө онцлогтой байна.

Дараах 3,4 дүгээр зэрэглэлийн Төрийн өндөр албан тушаалтнуудыг тусгай дуут болон гэрэл дохио ашиглахыг хоригложээ

 
Шинэчлэгдсэн журмын гол өөрчлөлт
 
Улаан өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио
 
 
Ногоон өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио
 
Шар өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио
 
MNS4979:2016 стандарт
 

 

Цаашид цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журмын хэрэгжилтийг сахиулах, хяналт шалгалтыг тасралтгүй явуулж ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд иргэд жолооч та бүхнийг дүрэм, журам зөрчин ТДГДохиог хэрэглэхгүй байхыг зөвлөж буй юм.

Хэрэв зөрчсөн тохиолдолд МУ-ын хууль, тогтоомжид  заасны дагуу хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг анхаарууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
43
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дарганцаруудаа [202.72.245.194] 2017/12/16
АЛБАН ТУШААЛТАН ЭНИЙГ ХЭРЭГЛЭДЭГ УЛС МОНГОЛООС ӨӨР ДЭЛХИЙД БАЙХГҮЙ НЭГМУУ ДАРГАНЦАР АВГАЙГАА ДЭЛГҮҮРТ ХҮРГЭХ ГЭЭД Л ДУУ ДОХИО ХАНГИНУУЛААД ЯВАХ ЮМ ОДОО БИД ЗАЛХАЖ ЭХЭЛЖ БАЙНА ШҮҮ
2 | 0 Хариулах
. [202.72.242.177] 2017/12/16
Харинч бүр гааль, татвар гээд нэмэгдчихэж
0 | 0 Хариулах
Үнэн [27.123.212.134] 2017/12/16
Үнэн үү
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.142] 2017/12/15
Нийслэл хотод ачаалал эрс нэмэгдсэн гэсэн мөртлөө хэнд ч хэрэггүй хөдөөгийн замд явахыг нь хасаж онигоо болж байхаар зүгээр л хэвээрээ байл даа. ХУДЛАА ДҮР ЭСГЭХ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ. Нэг л их тусгай гэрлээр хүртэл ямбалсан гарууд
3 | 0 Хариулах
Зочин [124.158.109.45] 2017/12/15
Энэ арай хэтэрнээ. Одоо тэгээд захын хүн буруу ойлгоол нэг нэгийгээ хараагаал эхлэнэ. Энэ доор хүртэл уншаад буруу ойлгоцон байна шдээ. УБ хотод яг хуучинаараа, ямар ч өөрчлөлт байхгүй, зөвхөн орон нутагт хязраагласан байна. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэлэг л энэ байхдаа, арай ч дээ
6 | 0 Хариулах
Зочин [202.9.41.217] 2017/12/15
Монголын удирдагч дарга нар биднийгээ " тэнэгтүүлэх " технологид онцсайн суралцсан, түүнийгээ ч ашиглан ард түмнийг тэнэгтүүлэхдээ гарамгай. ТӨ-3, ТӨ-4 албан тушаалтнууд нь ЗӨВХӨН ОРОН НУТАГТ ДУУТ ДОХИО ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЖ байгаа юм, харин хотод бол урьдын адил дуут дохиогоо хэрэглэсээр байх болно гэсэн өөрчлөлт оржээ. Үүнийг нь ард түмэн уншаад төрдөө баярлах юм гэнээ...
4 | 0 Хариулах
Зочин [103.229.123.15] 2017/12/15
Odoo bvh jolooch nariin nariin shalguuraar nariin mergejliin emch nariin vzlegt oruulj, mash undur shalguuraar joloonii vnemleh olgoh heregtei baina
4 | 0 Хариулах
Зочин [103.50.206.35] 2017/12/15
za tiim blguide. manaihaas busad soyolt niigemd TURGENII mashin, GALT KOMANDIIN mashin l tusgai duut dohiotoi yawdag
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.154] 2017/12/15
bichig tsaas bagadaagui hyanah shalgah durem jurmiig murduuleh humuust l setgel dutaad b.a
0 | 0 Хариулах
уншигч [202.55.180.103] 2017/12/15
Орон нутагт ажиллах тээврийн хэрэгсэл ч гэх шиг. Зүгээр хуурч байгаа биздээ
7 | 0 Хариулах
Зочин [49.0.212.214] 2017/12/15
Яг үнэн
2 | 0 Хариулах