Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Бурханч лам Г.Пүрэвбатын "Урлах ухааны онолын цуврал ном"-ын нээлтэд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монгол төрийн түүхийн музейд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, албаны бусад хүмүүс, лам хувраг, иргэдийн төлөөлөл оролцлсон юм.

Нээлтийн ёслолд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэлсэн үгэндээ ‘’Хэдхэн хоногийн дараа морилон ирэх шинэ оны босгон дээр Монголчууд бид оюун санааны нэгэн их үйлсийг гэрч болцгоож байна. Зулын 25-ны Дүйчэн энэ өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын 30 гаруй жилийн нөр их хөдөлмөр шингэсэн Урлахуй ухааны цуврал номууд хэвлэгдэн гарч, Монголын ард түмний алган дээр очлоо.

Монголчуудын уламжлалт бурхны шашны таван их ухааны нэг Урлахуй ухааныг сэргээн хөгжүүлэхэд суурь гарын авлага болгох зорилгоор энэхүү цуврал ном бүтээгдсэний зэрэгцээ бидний өвөг дээдсийн үеийн үед нандигнан хадгалж, хүндэлж дээдэлсээр ирсэн ариун өв соёлыг тасралтгүй залгамжлан авч явах залуу хойч үед энэхүү ном үнэлж баршгүй ач тусаа хайрлах нь дамжиггүй билээ. Монголынхоо урлаг соёлыг дэлхий, сансрын орон зайд гайхуулан бишрүүлж чадсан сод билигт Өндөр гэгээн Занабазарын үйлс хэргийн үргэлжлэл, бардам нотолгоо болж, монгол хүн, Монгол Улсаас өөр хэн ч, хаана ч бүтээж үл чадах бурханлиг ур ухааны чуулганыг эмхэтгэн ботилсон эдүгээ цагийн сод гансаг Г.Пүрэвбат танаа хүндэтгэн мэхийе" гэлээ. 

Урлах ухааны онолын цуврал номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргажээ. Өмнө нь Г.Пүрэвбат ламтны эрхлэн гаргасан ‘’Их Монголын бурхны шашны урлахуйн ухааны үндсэн мэдэгдэхүүн’’ хэмээсэн хоёр боть номыг судалснаар Бурхны шашин дахь бурхдыг үзэж харсан даруйд гадаад дүр төрх, өмсгөл хувцас, чимэг зүүсгэл, мутрын барьц, мутарлага, суудал хөдөлгөөн, заларсан дэвсгэр ширээ, хөлөглөсөн уналга хөлөг болоод шашны зан үйл дэх тахилын төрөл зүйл, хөгжмийн зэмсэг тэргүүтэн бүхий эдлэл хэрэглэлүүдийн гарал үүсэл, хэрэглээ, хэмжээ, хэлбэр хийц, билэгдэл утга зэргийг танин мэдэх боломжтой аж.

Энэхүү номд орсон Монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурхны шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалсан байна.

Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг