Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Богд хааны хэрэглэж байсан эрдэнийн чулуун эдлэлүүдийг дэлгэлээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Богд хааны хэрэглэж байсан чамин тансаг хийцтэй урлалын гайхамшиг болсон эрдэнийн чулуун эдлэлүүд багтсан "Чулууны гайхамшиг" үзэсгэлэн өнөөдөр Богд Хааны Ордон музейд нээгдлээ.
 
Монгол орон чулуун дурсгал ихтэй орон. Түүнчлэн өдөр тутмын аж байдал, ахуй амьдралдаа өргөн дэлгэр хэрэглэсээр ирсэн уламжлалтай. Хүн төрөлхтөн олон мянган жилийн хөгжлийн явцдаа эрдэнийн чулуу, үнэт металлыг эрч хүч, эрх мэдэл, агуу хүчирхгийн хэмжүүрээ болгосоор ирсэн.
 
Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын эрдэнэсийн санд үе үеийн Богдуудын хурааж хуримтлуулсан эд баялаг, дотоод гадаадын зочид, элч төлөөлөгчдийн өргөсөн олон төрлийн эрдэнэс, эд зүйлс арвин хуримтлагдсан байдаг байна.
 
Үзэсгэлэн ирэх сарын 8-ны өдрийг хүртэл үзэсгэлэнг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой юм.
ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn