Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол эрдэмтдийн инновацийн үзэсгэлэнд ТАВТАЙ МОРИЛ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” экспо үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын Уран зургийн галарейд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, төв, корпарациас гадна 11 их, дээд сургууль, лаборатори, гарааны 19 компани, хувийн хэвшлийн 14 компани, төрийн бус байгууллага, гадаадтай хамтарсан төслийн 21 удирдагч, мэдээллийн технологийн 5 компани нийт 97 байгууллага оролцож байна.

Энэ удаа монгол эрдэмтдийн инновацийн бүтээлийн үзэсгэлэнгээс гадна нэг цэгийн үйлчилгээ гарч буй тул иргэд эрүүл мэндийн анхан шатны үзлэгт үнэгүй хамрагдах боломжтой. 

Түүнчлэн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч хараагүй болон сул хараатай иргэдийн мэргэжлийн “Барреста”-гийн кофе бэлтгэх ур чадварыг газар дээр нь харж , халуун кофег амтлах боломж нээлттэй юм. Үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийж, шилдэг бүтээлийн эздийг шалгаруулна.

Үзэсгэлэнгийн нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

фото:

Гэрэл зургийг Mpa.mn