Visual Capitalist сайт дэлхийн засгийн газруудын тавьсан $63 их наядын өрийг графикаар харуулжээ.
Эндээс харвал нийт өрийн бараг 50 хувийг АНУ (31.8 хувь), Япон (18.8 хувь) эзэлж байна. Дэлхийн улс орнуудыг АНУ $20 их наядын өрөөрөө тэргүүлж, араас нь Япон ($11.8 их наяд), Хятад ($5 их наяд), Итали ($2.4 их наяд), Франц ($2.3 их наяд) жагсжээ.
Харин Дотоодын Нийт Бүтээгдэхүүнтэй нь харьцуулсан харьцаагаар Япон улс (239.3 хувь) тэргүүлж, араас нь Грек (181.6 хувь), Ливан (148.7 хувь), Итали (132.6 хувь), Португал (130.3 хувь) тус тус жагсаж байна.
Онцлог нь Японы засгийн газрын өрийн 90 хувь нь дотоод өр байдаг ажээ.