ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургууль хичээлийн ШИНЭ байртай боллоо
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Баянгол дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.
Сургуулийн шинэ барилга нь 1,500 хүүхдийн суудалтай, урлаг спортын заалтайгаар ашиглалтад орлоо. Ингэснээр тус дүүргийн “Эрдмийн өргөө”, “Эрдмийн ундраа” цогцолбор, 20, 51, 73 дугаар сургуулийн ачаалал буурч, 1 ба 4 дүгээр хорооны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульдаа явах боломжтой болж байгаа юм.
Орчин үеийн стандарт бүхий шинэ барилгын нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Од энд партнерс” ХХК-ийн захирал Т.Хосбаяр болон тус сургуулийн удирдлагууд, ажиллаж байгаа болон ахмад багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
