Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцана уу.
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Даваасүрэн жилийн 240 сая төгрөгийн орлоготой.
Гадаад харилцааны сайдад нэрийг нь дэвшүүлээд буй Д.Цогтбаатарын гэр бүл жилийн 244 сая төгрөгийн орлоготой.
Б.Батзориг 3.7, Д.Сумъяабазар 1.9, Ц.Цогзолмаа 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай.
Н.Цэрэнбат 286 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй.
Д.Сумъяабазар 162 сая төгрөгийн үнэ бүхий МАА-тай.
2008-2012 онд БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Батзориг 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий ГАЗАРТАЙ, 3.7 тэрбум төгрөгийн орон сууц, БАРИЛГАТАЙ бол 2004-2006 онд СБД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий ГАЗАРТАЙ, 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, БАРИЛГАТАЙ байгаа нь "сонирхолтой баримт". Мөн эдгээр хүний намтарт бизнесийн салбарт ажиллаж байсан туршлага үгүй ажээ.
Н.Цэрэнбат 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн эд зүйлтэй.
У.Хүрэлсүх 1.8 тэрбум төгрөгийн хадагаламж, бэлэн мөнгөтэй.
Б.Батзориг 3.8 тэрбум төгрөгийн авлагатай.
Д.Сумъяабазар 1.2 тэрбум төгрөгийн зээлтэй.
Сайдад нэр дэвшигчдийн хамаарах яам:
Хөндлөн чиглэлийн сум дээр дарж хөрөнгө, орлогын төрлүүдийг сольж үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!