Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангадаг

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс /ЦССҮТ/ уламжлал болгон зохион байгуулдаг "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" өнөөдөр тохиож байна.

Энэхүү өдрийн хүрээнд зургаан эрхэм донорт “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэлээ. Эдгээр донорууд өмнө нь 10-20 удаа цусаа өгч байжээ.

Мөн өнөөдөр цусаа бэлэглэсэн хүмүүсийг U Money картаар урамшуулж байна.

сүүлийн жилүүдэд доноруудын тоо 20 хувиар өссөн
 
Гэрэл зургийг mpa.mn

ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр "Бид 31 дэх удаагаа сар бүрийн 3-ны арга хэмжээг явуулж байна. 

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд сүүлийн жилүүдэд цус өгч буй доноруудын тоо нэмэгдсэн. Тэр дундаа нэгээс дээш удаа цусаа өгдөг доноруудын тоо нь нэмэгдсээр байна.

Тухайлбал сүүлийн жилүүдэд доноруудын тоо 20 хувиар өссөн. Түүн дотор 50 хувь нь байнгын донор байна. 

Байнгын донор олон байна гэдэг нь эргээд цусны аюулгүй байдал, эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлдөг.

Саяхан зургаадугаар сарын 14-ний өдөр дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэсэн. Энэ өдрийн хүрээнд бид хүндэт донорын болзол хангасан 50 гаруй хүнд дурсгал бичиг өгсөн.

Доноруудын хамгийн залуу нь 21 настай ба 2013 оноос эхлэн дөрвөн жилийн хугацаанд 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн байна. 

Манай доноруудын 70 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Бид зөвхөн хүндэт донороор зогсохгүй 70-100 удаа цусаа өгсөн доноруудыг хүрэл, 100-150 удаа өгч байгааг мөнгө, 150-аас олон удаа өгч буйг алтан донор гэж байгаа.

Одоогийн байдлаар хамгийн олон буюу 200 удаа цусаа өгсөн залуу бий. Харин мөнгөн донор 11, хүрэл донорт 44 хүн болзол хангасан" гэлээ.

манай хүн амын нэг хувийг ховор бүлгийн цустай хүмүүс эзэлдэг
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. 

Гэхдээ өдрөөсөө хамаарч 300,100 зарим өдөр 60 донорын цус авах тохиолдол байдаг аж. 

Мөн манай хүн амын нэг орчим хувийг ховор бүлгийн резус хасах, нэмэх цустай хүмүүс эзэлдэг байна. Ийм бүлгийн цустай хүмүүсийн цусыг шаардлагатай үед л авдаг.

Түүнчлэн хөдөө орон нутагт резус бүлгийн цусны нөөц ховор байдаг учир хотоос тухайн аймаг уруу боломжтой тээврийн хэрэгслийг ашиглан зөөдөг аж.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn