Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Японы ажлын байрны үзэсгэлэн маргааш үргэлжилнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол Японы хөдөлмөрийн яармаг” өнөөдөр "Blue Sky" зочид буудалд эхэллээ. Үзэсгэлэн маргааш хүртэл үргэлжлэх юм.  

Энэ үеэр:

  • Мянга гаруй ажлын байрны захиалга танилцуулах
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх
  • Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангаж
  • Ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж байна. 

Түүнчлэн Японд суралцах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр Японы Их дээд сургуулиудын багш төлөөлөгчид ирж оролцон, тус улсад суралцахад шаардлагатай мэдээллийг өгч байна.

Мөн “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэлээ.  

Боловсролын үзэсгэлэн 2017

  • 2017 оны есдүгээр сарын 29-нд 15:00-19:00 цагийн хооронд
  • 2017 оны есдүгээр сарын 30-нд 12:00-17:00 цаг хүртэл "Blue Sky" зочид буудлын III давхрын Diamond зааланд болох юм байна. 

ФОТО 

Гэрэл зургийг Mpa.mn