Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах 73 дугаар дунд сургуулийн суурин дээр хичээлийн шинэ байр сүндэрлэж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Сургуулийн барилгын ажлыг концессийн гэрээгээр “Монкон Констракшн” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ бүтээн байгуулалт нь боловсролын салбарын хувьд концессийн гэрээгээр баригдсан анхны сургууль юм.
Математик, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73-р сургууль 1979 онд анх байгуулагдсан бөгөөд барилгын ашиглалтын хугацаа нь дуусч, сурагчид нь дөрвөн жилийн хугацаанд ойролцоох дунд сургуулиуддаа хуваагдан хичээллэж байжээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|