ГОЁО брэнд Намар/Өвөл 2017-18 коллекцио уламжлал ёсоор загварын шоу арга хэмжээгээр энэ сарын 7-нд өдөр албан ёсоор АСЕМ ГЭР-т зохион байгуулж олон нийтэд танилцууллаа.
Тус арга хэмжээнд улс төр, төрийн бус, бизнес, загварын салбарын төлөөлөгчид болон олны танил нэр бүхий онцгойлон уригдсан зочид оролцсон юм.
ГОЁО брэндийн энэ жилийн коллекци нь зөвхөн сүүлийн үеийн загварын чиг хандлагыг танилцуулхаас гадна олон улсын загварын ертөнцөд танигдсан алдартай дизайнер Сибиллатай хамтарсан загварууд болон ГОЁО компаниас 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа Тогтвортой ноолуур төслийн хүрээнд хийгдсэн “HERDERS” коллекцуудыг танилцуулсанаараа урьд урьдын жилүүдээс илүү баялаг болсон онцлогтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!