Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оксфордын англи хэлний хөтөлбөр, аппликейшн бүтээх сургалттай "САНТ" СУРГУУЛЬ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

 “Ирээдүйн Монголын золбоо хийморь

Ижий аавын итгэл найдвар

Одон сансрын нууцыг тайлах

Содон бүтээлийн эхийг тавих

Түмэн бодис, физик, математик, түгээмэл оюуныг шамдан сурах

Зорилго, амжилтын эзэн болсон

Золбоолог шавь нар минь Сайн байцгаана уу?гэсээр 20 жилийн түүхтэй “Сант” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт эхэллээ.

2017-2018 оны хичээлийн жилд “Сант” сургуулийнхан Оксфордын англи хэлний олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж, Гар утасны аппликейшн бүтээх шинэ сургалтыг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. Гар утасны аппликейшн бүтээх сургалтанд долоодугаар ангиасаа эхэлж хамрагдах бөгөөд сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлж, ирээдүйн шилдэг инженерүүдийн суурийг тавина. 

Мөн тэд 2017 оны зун болсон олон улсын олимпиадуудаас медаль хүртсэн өндөр амжилттайгаар хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна.

 

“Сант” сургуулийн багш нар жил бүрийн Эрдмийн баяраараа дээл өмсч, “Төрийн дуулал”-аа шавь нартайгаа хамтран дуулснаар хичээлийн шинэ жилээ нээдэг сайхан уламжлалтай. Энэ уламжлал ч энэ жил хадгалагдлаа.

САНТ СУРГУУЛЬ багш, СУРАГЧИДДАА ҮЙЛЧЛЭХ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЖЭЭ

Сургуулийн Зөвлөлийн дарга Ч.Ганболд нээлтэд зориулж “Энэ өдрийг та бүхэн тэсэн ядан хүлээсэн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Тэр тусмаа энэ жил сургуулийн босгоор алхаж буй нэгдүгээр ангийн сурагчиддаа онцгойлон баяр хүргэе.

2017-2018 онд манай сургууль сурагчдынхаа англи хэлний мэдлэгийг улам сайжруулахын тулд Оксфордын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Мөн англи хэлнийхээ багш нарын тоог 50 хувиар нэмлээ.

Дээр нь эрүүл орчинд хүүхдүүдээ сургахын тулд өөрийн эмнэлгийг шинээр байгуулж, өндөр чадвартай эмч нараар багш, сурагчдынхаа эрүүл мэндэд үйлчилгээ үзүүлэхээр болсон гэдгийг эцэг эхчүүдэд баяртайгаар дуулгая” хэмээлээ.

 

Эрдмийн баярын өдөр тус сургуулийн багш нарыг төр засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Монгол хэл, уран зохиолын багш Я.Янжиндулам шагнууллаа. Тэрбээр “Миний энэ шагнал бол зөвхөн надад өгч байгаа шагнал биш. Сайн сургууль “Сант” сургуулийн маань 20 жил Монголын боловсролын байгууллагад оруулсан хувь нэмрийг үнэлсэн үнэлгээ юм.

Мөн үе үеийн мундаг шавь нарын маань хичээл сурлагын амжилтын үр дүн, бид бүгдийн хамтын шагнал гэж ойлгож байна” гэсэн.

"Улаанбаатар хотын хэмжээнд математикийн хичээлээр 20 хүүхэд 800 оноо авсны 10 нь "Сант" сургуулийнх"

“Сант” сургуулийн төгсөгчид дэлхийн шилдэг их сургуулиудад элсэн орж чаддаг гэдгийг бид сайн мэднэ. Энэ жил л гэхэд Массачусетсийн Технологийн Институтэд тус сургуулийн төгсөгч Л.Оюунтөгс тэнцэж, эцэг эх, ачит багш нараа баярлуулсан билээ.

Л.Оюунтөгс “Сант” сургуульд сурч байх хугацаандаа олон улсын физикийн олимпиадаас хүрэл медаль авч байсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Бид Л.Оюунтөгсийн анги удирдсан багш Д.Ганчимэгээс хичээлийн шинэ жилийн нээлтийн сэтгэгдлийг нь сонссон юм.

 

Тэрбээр “Монгол Улсын бүх багш, сурагчиддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Манай сургуулийн хувьд өнгөрсөн жил бүх салбарын уралдаан, тэмцээнд амжилттай оролцохоор зорилго тавьж, түүндээ хүрч чадсан. Тухайлбал математик, хими, физик, биологи, монгол хэлний дүүрэг, хотын олимпиадуудад түрүүлсэн. Мөн Энэтхэгт болсон олон улсын математикийн олимдиадад бага, дунд ангийн найман сурагч оролцож, бүгдээрээ медаль хүртсэн.

Сурагчдын хувьд хамгийн чухал байдаг Элсэлтийн Ерөнхий Шалгалтад Улаанбаатар хотын хэмжээнд математикийн хичээлээр 20 хүүхэд 800 оноо авсны 10 нь "Сант" сургуулийн төгсөгчид байсан гээд бахархах олон амжилт гаргалаа. Энэ хичээлийн жилд амжилтаа бататгаж, улам илүү амжилт гаргахын төлөө ажиллана” гэсэн юм.

Ингээд бид энэ жил анхны сургуулийн босгоо давж буй хоёр өхөөрдөм сурагчтай уулзсан юм.

 

Тэдний нэг Г.Анузаяа “Би хамгийн шилдэг “Сант” сургуульд орсондоо баяртай байна. Сургуульд ороод ном уншиж, бичиж сурна. Бас дүүдээ ном уншиж өгнө” гэв. Тэрбээр анхны үсгээ заалгах хичээлдээ суухаар ихэд яарч байгаа нь харагдлаа.

 

Харин нэгдүгээр ангийн элсэгч Э.Билгүүнгэрэл “Хичээл орсон гоё байна. Би хичээлдээ орохыг их хүсэж байсан. Удахгүй ангийнхантайгаа уулзаж, зөндөө олон найзуудтай болно” гэсэн юм. Сурагч Э.Билгүүнгэрэлийн хоёр эгч мөн “Сант” сургуульд суралцдаг ажээ.

Ийнхүү Монголын боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж, олон шилдэг сурагчдыг төрүүлэн гаргасан “Сант” сургуулийн 21 дэх хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай өндөрлөлөө. 

ГЭРЭЛ ЗУРГУУД:

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.