Өөрийг нь тагнаж чагнасан гээд байгаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Тэрбээр өргөдлөө энэ сарын 17-нд Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Шадар сайд өргөдөлдөө:
"Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо.
Ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд харшилж байна.
Иймд Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна гэжээ".
Өргөдөл бүрэн эхээрээ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!