Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: МАН-ын даргад Ц.Нямдоржийг, Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэмжжээ

Б.Ану
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

MEC судалгааны байгууллагын долоодугаар сарын 28-30-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар сонгуулийн насны 990 иргэнээс авсан судалгаагаа танилцуулаад байна. 

Тус судалгаагаар яг өнөөдөр улстөрийн орчинд өрнөөд буй олон асуудлаар иргэдээс санал авчээ. 

Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд буй МАН-ын шинэчлэл, шинэ даргад хэнийг дэмжих вэ гэж асуусан байна. Мөн нам доторх хөдөлгөөнөөс үүдэж одоогийн Засгийн газар ч огцрох магадлалтай болоод буй. Тиймээс шинээр хэнийг Ерөнхий сайдад дэмжих вэ гэж судалгаанд оролцогчдоос асуужээ. 

График 1, 

 

МАН-ын даргад судалгаанд оролцогчдын 43 хувь нь Ц.Нямдоржийг тохирох хүн гэж үзсэн байна. Харин түүний араас У.Хүрэлсүх тун ойролцоо буюу 41 хувийн дэмжлэг авчээ. Мөн бас сонирхолтой үзүүлэлт бол МАН-ын даргад одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг дэмжинэ гэж судалгаанд оролцогчдын 16 хувь үзсэн байна. Өөрөөр хэлбэл МАН-ын даргад тохирох гурван хүний нэгт нь Ж.Эрдэнэбат багтжээ. 

График 2, 

 

Харин үүний дараа Ерөнхий сайдад хэнийг дэмжих вэ гэсэн асуулгад одоогийн шадар сайд У.Хүрэлсүхийг хамгийн өндөр буюу 47 хувь нь дэмжсэн бол одоогийн Ерөнхий сайдыг хэвээр нь үлдээхийг судалгаанд оролцогчдын 31 хувь нь дэмжжээ. 

MEC-ын тавдугаар сард хийж байсан судалгаагаар иргэдийн дэмжиж буй улстөрийн нам гэсэн асуултад:

  1. хамгийн их буюу 46 хувь нь алийг ч нь дэмжихгүй,
  2. 22 хувь нь АН,
  3. 15 хувь нь МАН,
  4. 12 хувь нь МАХН гэж хариулж байжээ. 

График 3, 

 

Харин энэ үзүүлэлт долоодугаар сарын сүүлээр хэрхэн өөрчлөгдсөнийг график дөрвөөс харж болно. 

АН-ын рейтинг бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Харин МАХН-ын дэмжлэг гурван хувиар буурч, МАН-ынх таван хувиар өсчээ. 

График 4, 

 

МАН-ын хамгийн "том" өрсөлдөгч АН-ын рейтинг ердөө хоёрхон сарын дотор ийнхүү хурдацтай өсч буй нь МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар алдсан оноогоо нөхөж, нам доторх шинэчлэл өөрчлөлтийг яаралтай эхлүүлэх шаардлагатай болж буйг бодитоор харуулж буй биз ээ.