Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүрээ цамын ОНЦЛОХ АГШНУУД

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

"Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг наадмын гол хэсэг болох цам харайх ёслол өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Өнөөдөр цамын талбайд Бурхан багшийн Ринсрэл залах ёслол, Хүрээ цам харайх ёслол, Жахар цамын хурал болсон юм. Мөн хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна. Ингээд цам харайх ёслолын фото зургуудыг хүлээн авч үзнэ үү.

Цам нь ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай зүйл юм. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын үйлдлээр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох “Линга” эвдэх, “Жахар”, “Сор” залах зэрэг үйлийг үйлддэг.

Цам бүжиг нь Цаст төвдийн орноо бурхан шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барих тэр үед хар зүгийн лус савдгууд харшласанд Энэтхэгийн их багш, ловон Бадамжунай нууц тарнийн ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжих зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, төвийн анхны хийд болох Цогт төгөлдөр Самъяа хийдийг байгуулж байсан эртний түүхтэй ажээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг