Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны Олон улсын сургууль манай улсад 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа.
Энэ жилийн сургууль энэ сарын 23-наас эхэлсэн юм. Наймдугаар сарын 3-ны өдөр хүртэл зохион байгуулагдах уг сургалт Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын нэгдсэн төвд болж байна.
Тус сургуульд АНУ, Балба, БНСУ, БНХАУ, Япон зэрэг 27 орны 1,400 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаа юм.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!