ФОТО: Цагдаагийн 100 гаруй алба хаагч төрийн дээд одон, медаль, цол хүртлээ
Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл ажиллаж буй алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тэртээ 1921 оны долоодугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ардын Засгийн газрын зургаадугаар хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харьяа дахин байгуулж, хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг үүргийг хүлээх болсон түүхтэй.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

