Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Энэ жилийн наадмын нээлтээр Хүннү гүрнээс хойш 1990 оны Ардчилсан хувьсгал хүртэлх Монголын түүхийн үечлэлийг уран сайхны аргаар харууллаа.
Наадмын нээлтийн Ерөнхий найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан бол ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажилласан юм.
Нийт 9 үзэгдлээс бүрдсэн наадмын нээлт 1 цаг 30 минут орчим үргэлжиллээ.
Наадмын нээлтийн бичлэгийг энд дарж үзнэ үү.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!