Тулгар төрийн 2,226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засагдаргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн их театртай хамтран өчигдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Түүнчлэн жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг өнөөдөр 21:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!