Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Халтмаагийн Баттулга өнөөдөр орой "Тусгаар тогтнолын талбай"-д ард иргэдтэйгээ баяраа тэмдэглэлээ.
Тэрбээр энэ үеэр нийтэд хандаж үг хэллээ.
Х.Баттулга "2020 он хүртэл дараалсан гурван жил байна.
Ард түмнийхээ итгэлийг авсан миний бие та бүхэнтэйгээ нийлж энэ Засгийн газрыг шахаж шаардаж, ард түмнийхээ төлөөх бүх ажлыг шийдүүлж, Ардчилсан намтайгаа, есөн гишүүнтэйгээ хийж бүтээж чадна аа гэж андгайлъя.
Та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно гэдгээ андгайлъя, дахин андгайлъя" гэлээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!