Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ОХУ болон БНХАУ-ын зарим иргэнийг "Алтангадас" одонгоор шагналаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг өнөөдөр "Алтангадас" одонгоор шагналаа.

"БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр хүндэтгэх шалтгаанаар ирж амжсангүй"

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ болон БНХАУ-ын зарим иргэн төрийн дээд одон Алтангадас одонгоор шагнууллаа. Өнөөдөр нийт 6 хүн шагналаа авлаа. 

Мөн бидний сайн мэддэг БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр хүндэтгэх шалтгаанаар ирж амжсангүй. 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг шагнахаар болсон. Тус улсын хувьд төр, засгийн өндөр албан тушаалтан гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг ёс байдаг юм байна. Энэ зөвшөөрөл ирэхэд шагнана гэдгээ илэрхийлсэн. 

Өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, эрдэм шинжилгээний салбарт эдгээр хүмүүс монгол соёл, түүхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалж, сурталчлан таниулах үйлсийг хичээл зүтгэл, авьяас билгээрээ манлайлан түүчээлж, үндэсний бахархлыг бүрэлдүүлэн цогцлоох, хоёр орны харилцаанд  үнэтэй хувь нэмэр оруулсан, үүнд ажил, амьдралаа зориулж, он удаан жил ажилласан учир энэ их нөр хөдөлмөрийг нь үнэлж Монголын төр шагнаж байна гэж ойлгож болно" хэмээн Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар тайлбарлалаа.

Фото сурвалжилга


Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг