ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: “Сүү бонд” Монголын хөрөнгийн биржээр маргаашаас арилжаалагдана
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
“Сүү бонд” Монголын хөрөнгийн биржээр маргаашаас олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдана.
Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо болон “Сүү” ХК-ийн удирдлагууд “Сүү бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр нээж цан цохилоо.
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хугацааны эцэст нэрлэсэн үнийг хүүгийн хамтаар эргэн төлөх юм.
Бондын үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК, “Ард Капитал Групп ҮЦК” ХХК нар ажиллаж байна.
Үнэт цаасны захиалгыг маргааш хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг явуулах аж.
Фото сурвалжилга:
Гэрэл зургийг mpa.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
