Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр Хангарди ордны 14 давхарт боллоо.
Өнөөдрийн дуудлага худалдаагаар Хан-Уул, Баянгол дүүргийн газар зарагдлаа. Үүнд
Нийслэлийн газрын албанаас Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.2-т заасны дагуу дуудлага худалдааны ялагчаар тодорсон Домогт угсаа ХХК, Мөнгөн цахиурт ХХК нартай “Газрын эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г байгууллаа.
.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн Нийслэлийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор НЗД-ын 2017 оны А/332 дугаар захирамж “дуудлага худалдаа зохион байгуулах тухай”, НЗД-ын 2017 оны А/455 дугаар захирамж “дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг батлах” тухай захирамжийн дагуу дээрх худалдааг зохион байгуулжээ.
Гэрэл зургийг MPA.mn